“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөв
Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх тушаалыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гаргажээ.

Түүний ажлыг одоогоор Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Дүүрэнбилэг түр орлон гүйцэтгэж байгаа аж.

“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байна.

Гэвч тус эмнэлэгт өнгөрсөн тавдугаар сард л гэхэд хоёр эх эндсэн, нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан зэрэг асуудлууд олон нийтэд мэдээлэгдээд байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • лам 2019-06-28 05:00:07
    Ажилаа мэддэггүй сайд ,Төмөрбаатар нар эртхэн огцорох хэрэгтэй эх хүүхдийн асуудал хүнд бна НЭМГ арай ийм арчаагүй байгаагүй шүү
  • нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг с 2019-06-25 06:10:29
    одоо энэ нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг солих хэрэгтэй ш дээ ноднин хүүхэд эмийн санд тогонд цохиулж нас барсан_ нийслэлийн сургууль дээр сүрье гарлаа