Домог амилна

Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёл, язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийллийг шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр урлагтай холбосон LEGEND энтертайнмэнт шоу тоглолт 2019 оны 7 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд болно.

Тоглолтод МУГЖ Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын уртын дуучид, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны балетын жүжигчин, ХЦДБЭЧ-ийн бүжигчид, “Enkhe boys” циркийн нугараач ба акробатчид арын албаны гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцож байгаа аж.

Дашрамд дуулгахад уг тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын элч Н.Наранбаатар, хөгжмийн продюсерээр Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, СТА Д.Түвшинсайхан нар ажиллаж байгаа бөгөөд эртний домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг урлагийн олон төрлөөр илэрхийлэн тайзнаа толилуулна.

Мөн төслийн багт ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн “Art couture”, Бүжиг дэглээч С.Алтансэлэм, Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллаж байна.

Тасалбарыг https://www.ticket.mn/event/763/ сайтаас худалдан авах болон дэлгэрэнгүй мэдээллийг: 8311 0093 (Монгол хэл), 83110083 (For English) дугаараас лавлана уу.

Өв соёлоо эрхэмлэн дээдлэгч хүмүүн танд зориулав

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-06-25 05:40:00
    чих дүлийрүүлж нүд сохлом юм хийгээд хүний мөнгө хулуух нь дээ.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах