Сельфидэх дургүй Жим Керри
"Баг", "Эйс Вентура", "Тэнэг тэнэгийн туйл хоёр", "Тэжээвэр амьтан мөрдөгч" кинонд тоглосон инээдмийн жүжигчин Жим Керри яагаад хэзээ ч шүтэн бишрэгчидтэйгээ зургаа авахуулж байгаагүй нууцаа дэлгэсэн байна.

Нэрт жүжигчин "The Hollywood Reporter" сэтгүүлд сельфи хийх нь амьдралыг зогсоодог гэж ярьжээ. Мөн шүтэн бишрэгчидтэйгээ тийм ч сайхан харьцаад байдаггүй. Гэхдээ тэдэнтэй мэндлэх, сельфи хийх ямар байдаг, зураг авахуулахын юу хийх ёстойг асуухыг илүүд үздэг гэнэ. 57 настай Жим Керригийн хэлснээр олны танил нэртэй хүмүүст бусадтай сельфи хийх нь тэдэнд өөрийгөө чухал нэгэн болсон мэт хуурамч мэдрэмжийг өгдөг аж. Тэрээр "Хүмүүс Стив Жобстой зурагаа авахуулахыг хүсдэг байсан. Тиймээс тамд ч түүнтэй зурагаа авахуулах гэсэн чөтгөрүүдээс зугтааж байгаа байх гэж төсөөлж байна" гэж хошигножээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.