Ядуу Монгол
Хэдхэн хоногийн өмнө “Хархорин” захын ард 7-10 насны болов уу гэмээр хоёр хүү хоолоо булаацалдаж дүүгээ “хэмхэртэл” зодож цохиж, хувцсыг нь урж байхтай санамсаргүй таарав. Харахаас нүд хальтирам дүр зураг. Дүү нь “Ахаа болиочээ, би танд 800 төгрөг өгье. Та 200 төгрөг нэмээд хуушуур аваад идчихээч. Ёо ёо ахаа, би дахиж таны хоолыг идэхгүй ээ” гэж цурхиртал уйлж, тархи толгойгоо таавчикаараа хамгаалж байгаа хүүг хараад өрөвдөв. Харах царайны халтар хувцастай хоёр жаал хүү. Хажуу хавиар нь явсан хүмүүс ахыг нь “Яагаад дүүгээ зодоод байгаа юм бэ, болиоч юунаас болж зодолдож байгаа юм бэ” гэж нэгийг нь буруутгаж, нөгөөг нь өмөөрөв. Халтар царайтай, гудамжны гуйлгачин гэх тодотголтой тэдгээр хүүхдүүдэд хавьтах ойртох хүн байсангүй. Гэхдээ нэгийгээ зодож байгаа ахыг нь холоос харааж загнах юм.

Нялх хоёр хүү цайны газрын үүдэнд хаясан хар ялаа шавсан өмхийрч муудсан хоолон дээр алалцаж байна.
“Бөмбөгөр” худалдааны үүдэн дээр хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай эмээ өдөр бүр “Цайны мөнгө өгөөч” гэж гуйлга гуйж сууна.

Төв талбайн зам дагуу хоёр хүүхэд урдаа цаасан хайрцаг тавьчихаад “Будантай юу буурал хорвоодоо” гэж буруу зөрүү дуулж, гуйлга гуйна.

Гэр хорооллын айлууд нь ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг, дэлгүүрүүдээр дүүрэн өртөй. Борчуудад гэдэс цатгалан, мөр бүтэн хувцастай, сэтгэл нь хангалуун явах боломж үнэндээ алга. Талхаа таллаж авч, төмсөө ширхэглэж, мах ч авч идэж чадахгүй шар буурцагны махаар хоол хийдэг гэх хүнтэй ч таарав. Өдрөөс өдөрт ядуу амьдрал нь үргэлжилж байна.

Ядуу Монгол нэрээ зүүсээр байна. Ийм л дүр төрх, энгийн үзэгдэл болов. Ялангуяа орон нутагт амьдралын баталгаа буюу амьжиргааны түвшин доогуур ядуу айл өрх олон байна.

Монгол Улс 3 сая гаруй хүн амтай. Түүний 2 сая гаруй нь ядуу амьдарч байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд амьдарч байгаа хүн ам ядуу байна гэсэн үг юм. Монгол Улсын хшн амын ядуурлын түвшин өнгөрсөн 2018 онд 28.4 хувь болжээ.

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн ядуурлын түвшний тооцоог өнгөрсөн баасан гарагт танилцуулав.

Өрхийн, нийгэм эдийн засгийн судалгааны дүнд үндэслэн “Ядуурлын дүр төрх 2018” судалгаагаар Монголын ядуурлын түвшин 28.4 гэсэн дүн гарчээ.

Өнгөрсөн оны байдлаар 3.2 сая хүн амтай байсан. Үүнээс ядуу хүн амын тоо 904.9 мянга гэсэн дүн гарчээ.

Нэг хүний хэрэглээнд сард 166 580 төгрөгөөс бага ногдож байвал ядуурлын шугамаас дор оруулжээ. Нийгэм эдийн засагт цочрол үүсвэл олон тооны иргэн ядууралд өртөх магадлалтай байгааг мэргэжилтнүүд сануулжээ.

Орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр буй ч Монгол Улсын нийт хүн амын гурваны хоёр нь хот сууринд амьдарч байгаатай холбоотойгоор эл асуудал энд ч нэмэгдэж байгаа аж.

Аймгуудаас Говьсүмбэрт ядуурлын түвшин хамгийн өндөр хүн амынх нь талаас илүү хувь 51.9 хувь нь ядуу амьдарч байгаа дүн гарчээ.

О.Гэрэл
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Trash 2019-06-27 18:00:24
    Хөгжих үгүй нь улс төр, улс төрчөөс бус ард иргэдээс шалтгаална. Гэвч үхэр мал үг ойлгох чиш
    202.9.45.216
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-06-26 11:46:50
    ELBEGDORJIIN BURUU...
    180.150.80.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-06-26 09:28:22
    Хөдөө намрын идэшний үеээр малын толгой хээр, гадаагүй олноор хаягдсан байдаг, Манайханд уг нь идэх хоол хангалттай, ажил хийлгэдэг ажилсаг Монгол л болговол.
    103.242.46.141
    Мэдэгдсэн Хариулах
    • сандаг 2019-06-27 13:37:39
      мал , ХАА н бүтээгдэхүүн бүрэн зөв ашиглахгүй байгаа нь маш том дутагдал шүү
      59.153.112.60
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-06-26 02:29:28
    Энэ судалгаагаа одоо сайжруулж илүү нарийвчилсан бүтээлчээр хиймээр юм. Аль 1996 онд хийснээс хойш хийдэг загвар, үр дүн хэвээрээ л байх юм.
  • Бат 2019-06-26 01:38:43
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.186
    Мэдэгдсэн Хариулах
    • дорж.дорнод 2019-06-27 13:36:00
      зөв шүү дээ.хоёр танхимтай АИХ болж л намуудын мафиас салж төр түмний хяналтад орно.мөн энэ олон ядуу татаасын аймгуудыг 10 болгож том хот төвүүдтэй болго...
      59.153.112.60
      Мэдэгдсэн Хариулах
  • монголчууд 2019-06-26 00:45:31
    овоо доо, vнэнд дехсен тоо гаргажээ!