Эбола вирусын халдвар хяналтаас гарсныг АНУ хүлээн зөвшөөрлөө
Баруун Африкт дэгдээд байгаа эбола вирусын халдвар хяналтаас гарсан тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр мэдэгдэл хийлээ. Түүний хийсэн мэдэгдэлд ганц ДЭМБ болон АНУ, Канад зэрэг хэдхэн улс өөрийн нөөц болоцоо дээр тулгуурлан энэхүү аймшигт халдвартай тэмцээд дийлэхгүй хүчин мөхөсдөж байгаа тул дэлхийн бусад орнуудыг хамтран ажиллахад уриалсан байна. Мөн тэрээр халдвар урьдынхаасаа илүү өргөн хүрээнд тархсан байгаа болон одоогийн нөхцөл байдал хяналтаас гарсан, хэрэв одоо л бид хамтын хүчээр зогсоож чадахгүй бол олон зуун мянган хүний амийг авч одох болно хэмээн онцлон тэмдэглэжээ.
Вирусын халдвар Африк тивээс гаран бусад улсуудад халдварлаж эхэлвэл эдийн засаг, улс төрийн хүрээнд том цохиол болоод зогсохгүй улс орны аюулгүй байдалд шууд нөлөөлөх  хүчин зүйл болох юм.

Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.