Энэ онд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна
Энэ жил улсын хэмжээнд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна гэж салбар яамнаас мэдээлж байна. "2020 он гэхэд нийслэл хотыг бүх аймагтай хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байна. Хэдийгээр төв суурин газруудыг холбох зам тавих нь нэн тэргүүний ажил байгаа ч тавьсан замаа засварлан арчилж, илүү чанартай, олон улсын стандартад нийцсэн зам тавих чухал болоод байна" гэж ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлж байна.

Одоогоор улсын хэмжээнд 1569 км зам тавих, 699 м урт бетон гүүр барих төлөвлөгөөтэй байгаагаас энэ жил 900 км замыг ашиглалтад оруулж, 500м гүүрийг тавьж дуусах ажээ.

Аймаг, орон нутагт замын 108 төсөл хэрэгжүүлж байгаагаас энэ жил 234 км зам болон 480 м гүүр тавих юм байна. Мөн жилдээ багтаан баруун бүсийн буюу Говь-Алтай чиглэлийн 126.9 км, Байдраг чиглэлийн зам, мөн Ховд-Баян-Өлгий чиглэлийн, Баян-Өлгийг тойрсон болон Сонгины чиглэлийн замуудыг ашиглалтад оруулна гэв. Завханы чиглэлийн 67 км, Загастайн замыг ирэх жил хүлээлгэн өгөх аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Swss 2019-06-26 09:44:19
    Darhanii zam neelt hiichiheed alga boltsgooson. Ene jildee ashiglaltand oruulna geed baigaah oilgohgui yum. Yah gej ch hudlaa yaritsgaadag yum boo med.
    202.126.88.221
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-06-26 08:25:43
    Асфальтан зам 2-3 жилийн дараа засвар шаарддаг бол Цемент бетон зам 20 гаруй жилийн настай. ОХУ-д гол замуудаа цемент болгох зорилт бодлого хэрэгжиж эхэлсэн.
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах
    •  2019-06-27 01:19:26
      сонсголонгийн бетон зам 2 жил болоод эмтрээд нүх үсээд эхэлсэн одоо зам дээр баахан саад хийж бетоноор нөхөж байна.
      202.131.227.178
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-06-26 08:16:06
    хэмжээ нь биш чанар нь чухал даа
    202.21.116.78
    Мэдэгдсэн Хариулах