Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019/06/26/ “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргалаа.

Зарлигт:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.

Хавсралт

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2019-06-28 03:38:23
    Deed shuuhiin irgenii tankhim ene 5 abgain bureldehuuntei hergee shiidberluulsen bi mon azgui hunee. mongotei 30 company neg uu tald ulaan tsaim shiidsen
  • зочин  2019-06-27 07:55:56
    хуучин дээд шүүхийн дарга Батдэлгэрийг сул морь шиг улсаас цалин аваад хор найруулж суудаг сураг байсан төслийн мөнгөөр тоглосон гэх юм билээ үнэн үү шалгаач
  • ХУУЛЬЧ 2019-06-27 07:47:00
    МАНАН ГЭГДЭХ АЛДАРТ ШҮҮГЧ НАРТАА ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЙРТАЙ БОЛОХООР ДЭЭД ШҮҮХИЙН ҮҮДЭНД ЖАГСАГЧИДЫН ХОХЬ ГЭХҮҮ ДЭЭ ,,,,???
  • иргэн 2019-06-27 01:12:55
    байгаа зөв онож байгаа юу ерөнхийлөгчөө манангын манаачуудыг чөлөөлөөчээ
  • Бусад нь яав 2019-06-27 01:02:16
    ДШүүхийн Батсуурть, Зоригтоос эхлүүлээд өөр олон нөхдүүд бий дээ...Зоригтойхон шийдээд шийдээд явчих хэрэгтэй.
  • яана даа, харамсаж байна 2019-06-26 23:59:56
    ИРГЭД, УИХ ын шударга гишүүд шаардаад байгаа МАНАНгийн төлөөлөл болсон шүүгч нарыг чөлөөлж өгөөч. ТА арай барьцаалагдаагүй биз дээ.