Өнөөдөр: МБӨ-нд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бөхчүүдтэй уулзалт хийнэ
09:30-10:00 цагт  шинэ үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд урьж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан шинэ үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнгийн нэр: "Хятан Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР" Холбоо барих утас: 70110913, 99123922

10.00 цагт 2018-2019 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх, Шинэ хичээлийн жилийн зорилтыг хэлэлцэх уулзалт БСШУСЯ-ны 111 тоотод болно. Уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл оролцоно. Сэтгүүлчид та бүхэн сурвалжилж өгнө үү.


10:00 цагт  НИТХ-ын ээлжит XXVI хуралдаан “Хангарди” ордны 14 давхарт эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар хотын бүсчлэлийн дүрэм батлах тухай; нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан болон 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай; нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай; нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Холбогдох утас 70119921, 86863998

11:00 цагт   Автотээврийн үндэсний төвд хэвлэлийн хуралтай. Тусгай зөвшөөрөл, Хөвсгөл аймгийн хууль бус тээвэртэй холбоотой юм байна.

14:30 цагт ГХЯ-нд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан болно. Хуралдааныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, , Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын захирал Гуннар Виганд нар даргална.

15:00 цагт  Дархан аварга Х.Баянмөнх, Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ, Ү.Хүрэлбаатар, НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Н.Эрдэнэбулган нар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бөхчүүдтэй уулзалт хийхээр боллоо. Уулзалт  Монгол Бөхийн Өргөөнд болно.

17:15 цагт ГХЯ-нд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна. ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд

Үндэсний мэдээллийн тѳвд
11:00 цагаас Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Морин Хуур чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан нарын хамтын бүтээл "Legend" энтертайнмент шоу тоглолтын хэвлэлийн бага хурал болно. Хурлын үеэр тоглолтын мандатыг ѳгнѳ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.