Агаарын бохирдлын улмаас 400 сургууль хаалгаа барив

Малайзын Жохор мужид 75 сурагч амьсгалын замын хүндрэлтэй гэж оношлогдсоны дараа 400 гаруй сургууль үүдээ хаажээ. Эдгээр сургууль нь үйлдвэрийн бүс болох Пасир Гудангийн ойролцоо оршдог юм. Иймд сургуулиудыг хааж, мужийн удирдлагууд агаарын бохирдлын шалгалт хийх юм байна. Өнгөрсөн гуравдугаар сард ихэнхдээ хүүхдүүдээс бүрдсэн 4000 гаруй хүн голд хаясан хууль бус химийн хаягдлын улмаас өвчилж байсан. Харин хуулийн байгууллагаас энэ хэрэг өмнөхөөс өөр байгаа гэжээ.

Орон нутгийн “Бернама” агентлагийн мэдээлснээр 100 гаруй ахлах сургууль, 300 орчим цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Засгийн газрын тэргүүн сайд Сахруддин Жамалын хэлснээр Жохор мужид 15 сургуулийн 75 сурагч амьсгалахад хүндэрсэн гэсэн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан байна. Түүний хэлж буйгаар хүүхдүүд бүгд эмнэлэгт хэвтжээ.   Ийнхүү хүүхдүүд өвчилсний шалтгааныг тодорхой гаргаагүй байгааг Сахруддин хэвлэлүүдэд мэдээлэхдээ энэ удаагийн өвчлөл өнгөрсөн гуравдугаар сарынхтай ижилгүй байгааг онцолжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.