Түрээсийн орон сууцны цахим бүртгэл ирэх долдугаар сарын 22-нд эхлэнэ

Засгийн газрын хуралдаанаас Буянт-Ухаа II орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг хотын захиргаанд өгсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүд журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барихаар болсон.

Тус хуралдаанаар уг орон сууцны 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууцаар, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгох санал боловсруулснаа Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм.

Энэ талаар "Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатараас тодруулахад, "Нээлттэйгээр цахим хэлбэрээр иргэдээ бүртгэж авна. Иргэд ямар нэгэн дарга, тухайн тойргийн гишүүндээ  хандаад яваад байгаа. Одоо бол Их хурлын гишүүн, төлөөлөгч нарт ямар ч квот байхгүй. Нээлттэй, иргэд ч хяналтаа тавиад явах боломжтойгоор зохион байгуулна. Журмын төсөл танилцуулагдаад явж байгаа. Эхний ээлжинд таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэйгээр төлөх санал хүргүүлсэн. Хүү буурсан тохиолдолд түрээсийн орон сууцанд орж байгаа хүмүүст очих санхүүгийн дарамт буурах боломжтой гэж үзэж байна. Мөн бид түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журам баталж байгаа.  Цахим бүртгэл ирэх долдугаар сарын 22-нд эхлэнэ. Бүртгэж дууссаны дараа сонгосон шалгуурт үндэслэж иргэдийг хамруулна. Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулалтаар сонгох уу эсвэл сугалаагаар сонгох уу гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөл өөрсдөө хуралдаж шийдвэрлэнэ. Аль аль нь боломжтой хувилбар. Нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоо зэргээс хамаарч нэн шаардлагатай айлуудыг эхлээд оруулна" гэв.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • даваасамбуу ундармаа 2019-08-23 16:30:08
    би төрд 27 жил ажилласан .түрээсийн орон сууцанд орох эрх нь нээгдсэн баймаар юм ямар шалтгаанаар хасагдваа хариу авмаар байга утасаа бичээчээ 70006953 утсан нь...
    64.119.22.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн Эрдэнэхүү  2019-08-15 10:13:27
    550 айл тэнцүүллээ. Тэгээд үлдсэн 422 айлын мэдээ хаана байнаа? Хэн тэнд орчихсон юм бэ? Зүгээр л шууд зарчихсан юм биш үү? Эсвэл 7 сая аваад Мэргэжлийн Х...
    27.122.14.53
    Мэдэгдсэн Хариулах
  • 88601804 2019-06-28 06:16:34
    88601804
    66.181.161.56
    Мэдэгдсэн Хариулах