ТӨБЗГ-ын дарга Б.Ганбат  163 сая төгрөгийн орлоготой
Хөрөнгөлөг газрын дарга нарын цувааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганбат үргэлжлүүлж байна. Тэрбээр 2017 онд 110 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 163 сая төгрөгийн олсон гэжээ. 

П.Ганбат даргынх 399 сая төгрөгийн үнэлгээ бүхий  хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Hyundai Tucson маркийн 35 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг машинтай. Дөрвөн сая төгрөгийн хадгаламжтай, 238 сая төгрөгийн зээлтэй.  2017 онд 238 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлж байсан бөгөөд өнгөрсөн онд ганц ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байна.

Тэрбээр И транс ложистик ХК, Эрдэнэс таван толгой ХК, АПУ ХК, Говь ХК, Цахилгаан холбоо ХК, Хөх ган ХК, Женко тур бюро ХК, Таван толгой ХК-иудаас хувь эзэмшдэг.

П.Анир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.