Монгол Шинэчлэлт нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 33 дахь нам боллоо

Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Жамсран нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Монгол Шинэчлэлт нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Монгол Шинэчлэлт нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 33 дахь нам болж байгаа юм.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-06-28 01:53:26
    Монгол Улсыг хөгжүүлэх гэж биш хэн нэг / дарга /нь Их хурлын гишүүн болох гэж нам байгуулаж байгаа юм
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-06-28 01:48:45
    Одоо нам байгуулхаар монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-06-28 01:32:05
    Яг яах гээд ийм балай нам гэгч үүсгээд байна. шууд л хувьсгал хийх. эсвэл дээр гарсан хятадын тагнуул гүйцэтгэгчдийг хөөж гаргах хэрэгтэй.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах