Утаагүй зуух  авах иргэдийг 22-ноос бүртгэнэ
Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөр 2014 оны 10 дугаар сарын 3-нд албан ёсоор эхлэх бөгөөд төсөлд хамрагдах өрхүүдийн нэрсийг шинэчлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харъяалалтай өрхүүд нэрээ хорооныхоо зохион байгуулагчид 2014 оны 9 дүгаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд өгнө. Харин өрхүүдийн нэрсийг хэрхэн бүртгэх, шалгах талаар мэдээлэл солилцох нэгдсэн уулзалт 09 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Иргэний танхимд болно.  Уулзалтад нийслэлийн 92 хороодын засаг дарга болон зохион байгуулагчид оролцох аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.