Жүдо бөхийн Дэлхийн аваргад өрсөлдөх тамирчид

Жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токио хотод болно. Дэлхийн аваргад оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын жүдо бөхийн холбооноос зарлалаа. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа өнжихөөр болсон бөгөөд дасгалжуулагчаар О.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Т.Томоо, Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа, Л.Лувсандэмбэрэл нар явах ажээ.

Эрэгтэй
• 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин
• 66 кг: ОУХМ Ё.Басхүү
• 73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар
• 81 кг: Азийн аварга О.Ууганбаатар
• 90 кг: ОУХМ Г.Алтанбагана
• -100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар
• +100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй
• 48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг
• 52 кг: залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой
• 57 кг: ОУХМ Л.Энх-Отгон
• 63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч
• 70 кг: ОУХМ Ц.Энхчимэг
• -78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг нар энэ удаагийн ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн барилдахаар болжээ.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-06-28 09:38:54
    Amjiltiin deediig husye.Ta buhen mongoliin mini baharhal shuu
    119.40.100.66
    Мэдэгдсэн Хариулах