Та LG Electronics-ийн хөргөгчид дурлах зургаан шалтгаан

LG-ийн хөргөгчүүд нь дуу чимээ багатай, үр ашигтай мөн хэмнэлттэй (компрессор нь 10 жилийн баталгаатай)

LG Electronics (LG)-ийн загварлаг, дуу чимээ багатай, бат бөх хөргөгчүүд нь дэлхийн хэрэглэгчдийг хагас зуун жил гаруй баясгаж байна. Бүх загварууд нь дэвшилтэт технологи, шинэ шинэлэг шийдэл бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд эдгээр нь бүтээгдэхүүний насжилтыг уртасгаж хэрэглээг илүү хялбар болгодог байна.

LG компани нь өөрийн гэсэн шинжлэх ухааны судалгааны төвүүдтэй ба эдгээр нь инновацийн технологуудыг хөгжүүлэх тал дээр ажилладаг байна. Бид таны хүнсний шинэлэг байдал, шимт шинж чанарыг удаан хадгалахад тустай нэлээд хэдэн сонирхолтой ба чухал шийдлүүдийг нэрлэе.


 

LG-ийн Door Cooling + хэмээх хамгийн сүүлийн үеийн ололт нь- хөргөгчний дээд талаас ирэх хүйтэн агаарын урсгалыг 32%-аар илүү хурдан бөгөөд жигд хөргөөж таны хүнсийг шинэхэнээр нь илүү удаан хадгалахад тустай.

LG Hygiene Fresh ухаалаг агаар шүүгч нь нянг 99,999% хүртэл устгадаг бөгөөд хөргөгчин дэх таагүй үнэрийг ч мөн арилгадаг байна. Үүний зэрэгцээ энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг цэвэр орчинд хадгалахад тусалдаг юм.

LG Total No Frost технологи, хүйтэн агаараар хүчитгэсэн үлээлтийн ачаар хөлдөөгчний хэсгийг гэсгээх шаардлагагүй боллоо.  


 

Moist Balance Crisper нь эсийн бүтэц бүхий гадаргуутай: конденсат нь төмөр тосгууранд бөөгнөрөн хуримтлагдаж хүнсэн дээр дусал гоожихоос сэргийлнэ. Түүний зэрэгцээ ус бага багаар ууршин, саванд тохиромжтой чийгийг бүрдүүлдэг байна.

Албан томилолтоор явахад эсвэл гадаадад аялахад үргэлж бэлэн байхын тулд та ухаалаг утас болон LG SmartThinQ™ программын тусламжтайгаар алсаас температурын тохиргоог хянах боломжтой юм. 



Үнэн хэрэгтээ LG-ийн хөргөгчүүдэд дурлах илүү олон шалтгаан бий – тэдгээрт дэвшилтэт технологи болон өөрсдийх нь хөгжүүлэлтийг шингээсэн байдаг ба нүд баясгам загварлаг. 


 

Бусдад түгээх
  • gplus