Шотланд тусгаар тогтновол эдийн засаг...
Маргааш Шотланд улс Их Британиас салан тусгаарлах эсэхийг шийдвэрлэх олон нийтийн санал асуулга явагдана. Эл өдрийг угтан шинжээчид Шотландын салан тусгаарлахын ашигтай тал болон сул талуудын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 307 жилийн турш Их Британийн бүрэлдэхүүнд оршин тогтносон тус улс тусгаар тогтновол валют, газрын тосны орлого, хөдөлмөр эрхлэлт, үндэсний өрийн дарамт, Европын холбоонд нэгдэх эсэх зэрэг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалан Европын эдийн засагт өөрчлөлт орж  магадгүй байгаа талаар зарим мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
 
Шотландыг өөрийн бүрэлдэхүүндээ авч үлдэхийг хүсч буй Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон хэрвээ шотланд тусгаар улс болж, фунтыг үргэлжлүүлэн хэрэглэсээр байвал валютын холбооны эсэргүүцэлтэй тулгарах болно гэж буй. Улмаар Шотланд тусгаар тогтнолоо зарласнаар Их Британийн нийт өрийн 10 хувь буюу 130 тэрбум фунтыг төлөх шаардлага гарч ирнэ. Харин тэрхүү өрөө ямар байдлаар шийдвэрлэх эсэх нь олон улсын анхаарлын төвд байгаа юм. Шотландын Ерөнхий сайд Алекс Салмонд тэргүүтэй салан тусгаарлахыг дэмжигчид салан тусгаарлаж чадвал эдийн засгийн асуудлуудыг бүрэн шийвэрлэх боломж байгааг онцолж байна. Тэднийхээр бол газрын тосноос олсон орлогоор энэ их өрийг тэглэх боломжтой аж.  Их Британи Европын холбооны хамгийн том газрын тос үйлдвэрлэгч. Гэхдээ газрын тосны 90 орчим хувийг Шотланд дангаараа нийлүүлдэг гэсэн мэдээлэл бий.

Шотланд тусгаар тогтносноор Хойд Тэнгисийн 30-40 жилийн нөөцтэй, 1.5 их наяд фунтын газрын тосны баялагтай бүс нутаг Шотландын мэдэлд үлдэх юм. Энэ нь Шотланд эдийн засгаа хөгжүүлэх томоохон боломж нээгдэж байгаа хэрэг билээ. Шотландын эргийн хойд тэнгисийн газрын тосноос тус улсын Засгийн газар ойрын таван жилд хамгийн ихдээ 38.7 тэрбум фунтын  ашиг олно гэж албаныхан төлөвлөөд  байгаа аж. Харин салан тусгаарлахын эсрэг байгаа бүлгийнхэн Шотланд олон улсын тавцанд  Нэгдсэн вант улсын давуу талыг бүрэн ашиглаж ирсэн. Хэрвээ салан тусгаарлавал, Их Британитай  худалдааны хувьд нягт холбоотой шотландын 270 мянган хүний ажил эрхлэлтэд нөлөө үзүүлнэ гэж онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн төв салбар нь шотландад байрладаг Шотландын төрийн банк болон Ллойлс групп зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд олон нийтийн санал асуулгаар салан тусгаарлах асуудал дэмжигдвэл гол гол салбаруудаа Лондон руу нүүлгэхээ мэдэгдээд байгаа нь ч гэсэн эдийн засагтай холбоотой эрсдэлийг үүсгэх шалтгаан болж магадгүй байна гэв.

Түүнчлэн, Шотланд тусгаар тогтновол хамгийн түрүүнд Европын холбоонд элсэх асуудал тавигдах бөгөөд гишүүний мандат авахын тулд нийт 28 орноос  зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Гэвч, зарим улс Шотландыг гишүүнээр элсүүлэхээс татгалзах магадлал өндөр байгаа учир Европын холбоонд нэгдэх эсэх асуудал ойрын хэдэн жилдээ яригдах төлөвтэй байгаа юм байна. Дашрамд дурьдахад, нобелийн шагналт эдийн засагч Паул Кругман Шотландыг тусгаар тогтносоныхоо дараа валютын холбоонд нэгдэхгүйгээр фунтыг цаашид ашигласаар байх нь эдийн засгийн хувьд эрсдэлтэй гэж үзэж байна. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк таймс сонинд “2009 оноос хойш европын холбооны орнуудад үүссэн бүх хэрэг явдал нийтлэг мөнгөн тэмдэгтийг ашиглах нь ямар их хор хөнөөлтэй вэ гэдгийг харуулдаг.

Тусгаар тогтносныхоо дараа Их Британийн фунтыг хэрэглэсээр байвал шотландад еврогийн орнуудаас ч илүү муу нөхцөл байдал үүсэх болно” гэж онцлон тэмдэглэжээ. Харин Гадаад валют солилцооны “Алпари” компанийн шинжээч Крайг Эрлам Шотландад салан тусгаарласанаар үүсэх эрсдэлийн хамгийн чухал нь эдийн засгийн эргэх холбоо байна. Түүний дотроос хамгийн том асуудал нь валют. Мөн бас нэгэн асуудал нь  европын холбоонд элсэх эсэх. Ерөнхий сайд Салмоны нэхэмжлэл эсрэгээр шотландын хувьд том асуудал болох магадлалтай” гэж Ассошэйтед пресс агентлагт ярьжээ.

Гэхдээ Шотландчууд дээрх мэдээллийг “Санал асуулгын дүнд нөлөөлөх гэсэн оролдлого” хэмээн дүгнэж байна. Хэрэв маргааш болох Шотландын Засгийн газар Их Британийн эзэнт гүрний бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнох эсэхийг шийдвэрлэх санал асуулгаар дэмжсэн гэсэн дүн гарвал 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдөр тус улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарлана хэмээн товлоод байгаа юм. Гуравдугаар сарын 24-ний өдрийг сонгож авсан нь ч учиртай бөгөөд шотландчууд тусгаар тогтнолоо хамгаалан 100 жилийн турш тэмцсэний эцэст 1603 оны энэ өдөр Англитай нэгдэх гэрээнд гарын үсэг зурж байсантай холбоотой гэнэ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ANchin 2014-09-17 04:25:45
    ИХ БРИТАНИЙ ЭДИЙН ЗАСАГ ШОТДЛАНД ДЭЭР ТОГТДОГ ХЭРЭГ ҮҮ. НЭГ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨ НӨГӨӨ УЛС ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХЯЗГААРЛУУЛАХ ХЭРЭГ БОЛЖ БАЙНА УУ. ЭНЭ ЁСТОЙ \"ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ\" БАЙНА ШҮҮ
  • Tusgaar togtnooroi 2014-09-17 04:19:23
    Tusgaar togtnooroi