Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ДАШТ-нийг өнжинө
Монголын жүдо бөхийн холбооноос өнгөрсөн долоо хоногт Японд болох ДАШТ-д оролцох тамирчдын нэрсийг зарласан билээ.

Олимпийн мөнгө, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өөрийн хүсэлтээр энэ удаад өнжихөөр болсон байна.

Тэрбээр 2017 онд Унгарт болсон ДАШТ-д түрүүлж, өнгөрсөн жил Бакугаас хүрэл медальтай ирсэн юм.

Мөн 57 кг-д Монголын №2  тамирчин О.Энхрийлэн бэртлийн улмаас Токиог зорих багт багтаагүй байна. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д залуу бөх Ц.Энхчимэгийг сонгож, энэ жилийн улсын аварга Ц.Батцэцэг үлдээхээр болсонд гомдолтой байгаа ажээ.

Эрчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын шилдэг тамирчид ДАШТ-ий багт багтаагүй байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.