Саудын Араб гэрээний хугацааг сунгахыг дэмжив
Саудын Арабын Эрчим хүч, аж үйлдвэр, ашигт малтмалын сайд Калид аль Фалих өчигдөр Газрын тос экспортлогч орны байгууллага, түүний холбоотнууд газрын тосны үйлдвэрлэлийг бууруулах гэрээг есөн сараар сунгах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Тэрээр "Энэ хугацааг есөн сараар сунгах боломжтой гэж үзэж байна. Мөн түүний үзэж байгаагаар дэлхийн зах зээлд газрын тосны үйлдвэрлэлийг хэт бууруулах хэрэггүй болохыг" онцолжээ. Харин ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак уржигдар ОХУ болон газрын тос үйлдвэрлэгч бусад орон газрын тосны үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд бууруулах гэрээний хугацааг сунгах саналыг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Тиймээс газрын тосны  үйлдвэрлэлийн хязгаарлалтыг бууруулах гэрээг есөн сараар нэмэх нь зөв гэв. Японд болсон Их 20-ийн уулзалтын үеэр Александр Новак "Хугацааг нь сунгах шийдвэрийг баттай" гэж бодож байгаагаа онцолжээ. Харин Ерөнхийлөгч Владимир Путин энэ чуулганы үеэр Саудын Арабтай гэрээний хугацааг 6-9 сараар сунгах гэрээг байгуулсан гэж мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.