Х.Батсүрэн шүүхийн салбарт их цэвэрлэгээг эхлэв үү!

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр өгсөн тул түүний оронд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж өнгөрсөн тавдугаар сард Х.Батсүрэнг томилсон. Тэрбээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсоныхоо дараахан “Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлж, шүүхийн салбарт шударга ёсыг тогтооно” гэдгээ амлаж байсан юм. Энэ амлалтынхаа хүрээнд албан тушаалаа урвуулан ашигласан, шүүгчийн ёс зүйгээ зөрчсөн шүүгчдийг салбараасаа цэвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Учир нь, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Ерөнхийлөгч 17 шүүгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд УДШ-ийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн шүүхийн салбарт цаашдаа ч их цэвэрлэгээгээ өрнүүлэх бодлого барьж байгаа бололтой. Авлига авсан, хууль бусаар хөлжсөн, албан тушаалаа урвуулсан шүүгчдийг саяхан томилогдсон, удаан жил ажилласан, туршлага мэдлэгтэй, боловсролтой байхаас үл хамаараад ажлаас нь түдгэлзүүлж, шүүхийн салбарт шударга ёсыг тогтоох ёстой гэсэн байр суурьтай байгаа бололтой.

Эх сурвалж: 24tsag.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МОНГОЛ  2019-07-02 15:19:50
    БГД-ийн шүүгч Хангалыг халаачээ.
  • Xochin 2019-07-02 12:44:42
    Aldar.SoemboErdene .nariig zaaval solih heregtei.
  • зочин 2019-07-01 07:53:16
    ШҮҮХ, ЦАГДАА, ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА БҮХЭЛДЭЭ ЯЛЗАРСАН. НЭГ ҮХРИЙН ЭВЭР ДОРГИВОЛ МЯНГАН ҮХРИЙН ЭВЭР ДОРГИДОГ ГЭДЭГ, МОНГОЛД МЯНГАН ҮХРИЙН ЭВЭР ДОРГИЧИХООД БАЙ...
  • ШЕЗ-ийн ажил! 2019-07-01 06:36:01
    Дээд шүүхийн Ерөнхий шүүгч процессийн ажилаагааны шугамаар л хууль ёсыг тогтоох ёстой болохоос боловсон хүчний асуудалд оролцох эрхгүй!!!!
  • иргэн 2019-07-01 06:33:37
    женкогийн хелсний бичээчид сайт бурээр ижил утгатай зуйлууд бичиж эхэллээ угаадсыг нь нэмж егсен юм байхдаа угаадсандаа хахаж ухэв дээ