БОАЖЯ-ныхан 10 хоногт 78 сая төгрөг ''салхинд хийсгэжээ''
Ерөнхий сайдын зүгээс удаа дараа төрийн албаныхны тансаглал хэрээс хэтэрч байгааг сануулсан. Тэгвэл БОАЖЯ-ынхан Ерөнхий сайдын үгийг үл тоож, 10 хоногийн дотор 78 сая төгрөгийг салхинд хийсэгсэн байх юм. 

Тодруулбал, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан, тус газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан, гэрээт ажилтан Г.Цэрэнбал, Цэвэр технологи хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлий хэлтсийн мэргэжилтэн Г.Хоролмаа, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Л.Мандахнаран, Сайдын зөвлөх Т.Дүүрэн, мэргэжилтэн С.Нямжав нар Швеейцарын холбооны улсын  Цюрих хотод болсон үзэсгэлэн худалдаанд оролцсон байгаа юм.  

Тэд 2019 оны нэгдүгээр сарын 27-оос хоёрдугаар сарын 7-ны өдрүүдэд 78 сая төгрөг зарцуулжээ. Энэхүү мөнгө нь  дээрх хүмүүсийн онгоцны тийз, зочид буудал, унаанд зарцуулагдсан байгааг тайлангаас харж болно. 

Гэхдээ ганцхан үзэсгэлэн худалдаанд "зочин орон"-оор оролцохын тулд ийм нүсэр бүрэлдэхүүнтэйгээр явж төсвийн мөнгийг үрэн таран хийх шаардлага байсан уу, Н.Цэрэнбат сайд аа. Танай яамныхан 10-хан хоногийн дотор төсвийн мөнгөнөөс 80 шахам сая төгрөгийг үрэн таран хийсэн байгаад та дүгнэлт хийх хэрэгтэй шүү. 



 
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOchin 2019-07-02 08:26:38
    Ugaasaa naad Bayasgalan chn dandaa l ulsiin munguur zugaalj bdg sht8 Said ni ch ter yalgaagui
  • mgl 2019-07-02 05:44:10
    Явахгүй л байяа биднийг хэн таньж мэддэг болоху
  • инженер 2019-07-02 04:23:57
    Арайч дээ
  • иргэн 2019-07-02 03:56:43
    энийг чинь л тансаглал гээд байгаа юм миний татварын мөнгийг ингэж үрж болохгүй буцааж төлүүл эд нар ямар ч үр дүнгүйл явсан байж таарна
  • иргэн 2019-07-02 03:00:46
    за яахав дээ улсад ажил хийж л байгаа бол энэ зэргийн зардал гарна шуу дээ харин хир зэрэг ур бутээлтэй явж вэ гэдэг л бна боажя ер нь хэрэггуй яам байгаам даа
  • БОЛД 2019-07-02 02:29:06
    ЯВЖ БОЛОЛГҮЙЛ ЯАХАВ, ГЭХДЭЭ 11 ХОНОГООР ИЙМ ОЛУУЛАА ЯВДАГ НЬ Ч ХААШАА ЮМ, ТӨСӨВ МӨНГӨ НЬ ЯАСАН Ч ӨНДӨР ЮМ БЭ ДЭЭ...... ХЭМНЭЖ БОЛОХ Л БАЙЖ СЭТГЭЛ ГАРГАСАН БОЛ. ...
    • Mongol 2019-07-02 09:46:46
      70 сая төгрөг яамай байнаа, харин ч сайн явцгаасан байна хар тамхи зөөсөнгүй, нэгийгээ архидаад нухсангүй хүний газар.
  • Мэдсэн нь л энэ өөр зөндөө 2019-07-02 02:12:52
    Эднийхэн байнга гадаад явна. Ямар ажилаар яваад байгаа, үр дүнгүй худлаа явалт. Энд тэндхийн хурал семинарт оролцоод л үнэн том том. Хууль бус хүнээ халаачээ