10 гаруй мянган жуулчин наадмын нээлт үзнэ гэв
Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус яамнаас соён гэгээрүүлэх чиглэлд олон ажил хийж байгаа талаар салбарын сайд нь тодотгож хэлэв. Тухайлбал, жил бүрийн зургаа, долдугаар сард хоггүй, цэвэрхэн наадахыг уриалсан аян эхлүүлдэг уламжлалтай.  

Тэгвэл өнөө жилийн “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа юм байна. Н.Цэрэнбат сайд “Энэ жилийн тухайд олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил бидэнтэй хамтарч ажиллахаар саналаа өглөө. Бид байгаль дэлхийгээ цэвэр цэмцгэр хайрлан хамгаалах ёстой. Ингэснээр дагаад ч жуулчдын тоо нэмэгдэнэ. Тиймээс хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн бидэнтэй нэгдэж, улс орноо хоггүй цэвэрхэн байлгахын төлөө ажиллаасай гэж хүсье. Ард иргэд маань ч хөдөө орон нутагт аялахдаа цэвэрхэн яваарай гэж хүсч байна. 

Түүнчлэн хог хаягдлыг ашиглах, зөв зохистой менежментийг бий болгох үүднээс яам улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшлүүдэд олгож, хог хаягдлыг дахин боловсруулж эхэлнэ. Мөн Үндэсний хөгжлийн газар ч төр, хувийн хэвшлийн концессоор хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх байх. Мөн сэтгүүлчдийн дунд шинэ санаа, шийдэл дэвшүүлэх нийтлэлийн уралдаан зарласан. Үүнээс гадна албан байгууллага, аж ахуйн нэгж, нийслэлийн дүүргүүдийн дунд ч урамшуулалтай уралдаан зарласан. 

Гадны 10 гаруй мянган жуулчин наадмын нээлт үзнэ гэсэн. Билет өгөөч гэдэг хүсэлт ирсэн. 3500 билет өгөөч гэсэн. Нэгдүгээрт, наадмын талбай маань төр, хувийн хэвшлийн эзэмшлийнх байгаа. Улаанбаатар хот жуулчдын наадмын билетийг хариуцан борлуулдаг.

Бидний байгаа боломж л ийм байна. 3500-г өгөх эсэх талаар ярилцаж байгаа. Хүсэлтээ өгсөн хүмүүсийг бүгдийг нь оруулчихвал монголчууд өөрсдөө үзэж чадахгүй болно. Том стандионтой болох хүртэл ийм байдлаар явуулахаас  өөр аргагүй. Наадмын нээлт үзэж чадаагүй ч гэсэн улс, бүсийн томоохон наадмуудыг үзэх боломжийг бүрдүүлэх үүднээс яамны зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-07-02 06:13:46
    хөөрхий жуулчид наранд шаруулж Наранбаатрын гунигт дурлалаын романсыг үзэх гэж юундаа хүснэм. мэдэхгүй л байна даа.