Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн иргэнийг 6 жилийн хугацаатайгаар сонгохыг дэмжлээ
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй, харин УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр, “Ерөнхийлөгчөөр ТАВИН ТАВАН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг “Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 88,9 хувийн саналаар дэмжигдэв.
 
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 30.2-т заасан хэсгийг “Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөхийг дэмжсэн Өргөдлийн байнгын санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна. 

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-07-03 06:39:20
    монгол улс Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо тэгээд дээд тахимаас ёр томилдог болох
  • багш  2019-07-03 04:34:07
    55 байхаас 50 байх нь зүгээр байх аа.
  • 1 2019-07-03 02:59:27
    5 жил байх нь зүйтэй!!! Тэгэхдээ УИХ-аас сонгодог болох хэрэгтэй! Үндсэн хуулийн анхны төсөлд УИХ-аас сонгоно гэж байсныг ард нийтээс болгохдоо УИХ-д суудалтай ...
    • 2 2019-07-03 03:00:38
      ... УИХ-д суудалтай намаас нэр дэвшүүлнэ гэсэн заалтыг нь хэвээр үлдээж будилуулснаа засах ёстой!!!
  • ЗОчин 2019-07-03 01:24:13
    50 нас нь зөв. 6 биш 9 жилээр сонгох нь зүйтэй, НХЦэцийн гишүүнийг 5 жилийн хугацаатай нэг удаа томилох нь зүйтэй.