Хонгконгийн асуудалд оролцохгүй байхыг анхааруулав
БНХАУ Их Британид Хонгконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардсан гэж Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант уржигдар БНХАУ- ын эрх баригчид Их Британи, Хойд Ирланд, БНХАУ-ын Хонгконгийн асуудлын тухай хамтарсан гэрээний дагуу Хонгконгийн бие даасан байдал болон иргэдийнх нь эрх чөлөө, эрхиaг хүндэтгэх хэрэгтэaг онцолсон байна. Харин Гэн Шуан Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр “Их Британи Хонгконгийн дотоод асуудалд оролцсон хэвээр байна. Тиймээс БНХАУ үүнд болон энэ шалтгаанаар жагсаал эрчимжиж байгаад сэтгэл дундуур байгаагаа” илэрхийлжээ. Мөн Их Британийг Хонгконгийн хөгжил, цэцэглэлтэд саад болох биш туслахыг шаардсан аж. Түүнээс биш Лондон Хонгконгийн төлөө ямар нэгэн хариуцлага хүлээх хэрэггүй. Энэ нь БНХАУ-ын дотоод асуудал болохыг онцолсон байна. Их Британи нь 1997 оны зургадугаар сарын 1-нд Хонгконгийг БНХАУ-д шилжүүлсэн юм. Энэ үеэр хоёр орны төлөөлөгчид ”Нэг улс, хоёр систем” гэсэн бодлогод тохиролцсоноор Хонгконгнь2047он хүртэл бие даасан бүс, нутаг байлгах гэрээг байгуулсан билээ. Бээжин уржигдар Хонгконгийг БНХАУ-д нэгдсэний ойг анх удаа энэ тусгай захиргааны бүс нутагт өрнөсөн жагсаал, бороо, өндөр хамгаалалтын улмаас байшинд тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.