“Торгоны зам” раллид оролцох Монголын тамирчдыг гарааны зурвас руу үдлээ

Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм.

Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Тамирчдыг өнөөдөр гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” олон улсын раллиг зохион байгуулах улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд нарын албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. “Торгоны зам”-2019 уралдаанд оролцох Монголын тамирчдаа үдэн гаргах ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. ОХУ-Монгол-БНХАУ-ын нутгаар 5000 км уралдах уралдаанд Монгол Улсын баг, тамирчид анх удаагаа 15 хүний бүрэлдэхүүнтэй буюу олуулаа оролцох гэж байна. Нутагтаа болж байгаа уралдаанд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Амжилт гаргахын ерөөл дэвшүүлье” гэлээ.



Монгол Улсаа төлөөлж автомашины төрөлд:
Олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх
-Спортын дэд мастер Э.Оргил
-Спортын дэд мастер Б.Сайнбаяр
-Спортын дэд мастер А.Бүрэнтогтох
-Спортын мастер Г.Эрдэнэсүрэн
-Спортын мастер С.Ариунболд


Мотоциклын төрөлд:
-Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар
-Олон улсын хэмжээний мастер Б.Баттөр
-Олон улсын хэмжээний мастер Э.Амгалан
-Спортын мастер Б.Өнөрбаяр
-Спортын мастер Б.Бат-Ундрал
-Спортын дэд мастер Д.Энхсаруул нар оролцох юм.

Энэ жилийн уралдааны нийт урт 5007,96 км бөгөөд тусгай үе шатуудын нийт зай 2593,15 км байх юм. Мөн энэ оны хамгийн урт зам нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр үргэлжлэх юм.

Уралдааны бүс нутгийг ийнхүү өөрчилснөөр тамирчид уур, амьсгалын таван өөр бүсээр дайрч өнгөрөх бөгөөд Монгол дахь хэсэгт элсэн манхан хийгээд хайрга, чулуутай замын сорилт болох болно хэмээн тодорхойлж байна.

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтэрч тэмцээнийг зохион байгуулж, оролцож, сурвалжлахаар мэдүүлсэн байна.

“Торгоны зам” авто ралли-2019 нь өмнөх жилүүдийн раллиг бодвол тамирчдаас асар их тэвчээр, ур чадвар шаардсан сорилт болно гэж мэргэжлийн уралдаанчид хүлээж байна. Учир нь, энэ жил шинэ нутгаар буюу Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутад өөрчлөлт оруулсан нь мотоциклчдын хувьд ур чадвар шаардсан хамгийн урт замд тооцогдож байгаа юм.

Тэмцээн Монгол Улсын газар нутгаар дайрч өнгөрөх үед үзэж, сонирхох бүрэн боломжтой бөгөөд тусгайлан зассан хэсгүүдэд үзэгчид үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна. Үзэх боломжтой цэгүүдийг энд дарж харна уу.

Маршрутын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-07-03 09:07:35
    Бэлтгэл юмаа маш чамбай хангаж амжилттай оролцохыг хүсье
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах