Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн бодлого эсэргүүцэлтэй тулгарчээ
Бразилийн Засгийн газрын сайд асан 10 гаруй хүн ерөнхийлөгч Жайр Болсонаругийн захиргаанаас шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж байгаа улс төрийн бодлогын улмаас энэ салбарт аюул тулгараад байгааг зарлажээ. Тэдний гарын үсэг зурсан мэдэгдэлд "Шинжлэх ухааны салбарын төсвийг багасгаснаар үндэсний тусгаар тогтнолд чухал үүрэгтэй эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх энэ салбарыг уналтад оруулж болох шүүмжлэлд өртсөнөөр нөхцөл байдал улам хүндэрнэ" гэж бичсэн байна.

Бразилийн шинжлэх ухааны үйлдвэрлэлийн 95 хувийг хариуцдаг тус улсын их сургуулийн холбооны энэ жилийн төсөв 42 хувиар буурсан ажээ. Мөн магистр, доктор, докторантурт олгодог тэтгэлэг зогссон байна. Сайд нар гаргасан мэдэгдэлдээ "Бразилийн хамгийн сайн эрдэмтдийг энэ салбараас гаргах, Засгийн газрын зөвлөл, хороонд шинжлэх ухааны нийгэмлэгийн төлөөлөгчгүй болох нөхцөл байдлыг бий болгож байгаад харамсч байгаагаа" илэрхийлжээ.

Мөн Засгийн газрын эрх баригчид улстөрийн бодлого тодорхойлох шинжлэх ухааны нотолгоог үгүйсгэж байгааг шүүмжлэв. Ерөнхийлөгч Жэйр Болсонару болон сайдууд нь ажилгүйдлийн үзүүлэлт, "Фиогруз" сангийн хийсэн мансууруулах бодисын судалгаа болон төрийн байгууллагууд цаг агаарын өөрчлөлтийг тооцоолохын тулд ашигладаг аргын талаар хэлэлцэж байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.