Л.Оюун-Эрдэнэ: “Жаст”-ын Ш.Батхүүд 40 сая ам.долларыг төлөх хөрөнгө байна
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв. Тэрбээр:
 
-“Жаст” группын захирал Ш.Батхүүгийн тодорхой хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн гэдэг мэдээлэл өнгөрсөн долоо хоногт та бүхэнд өгсөн. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой төслийг ХЗДХ-ийн сайд өргөн мэдүүлснийг хэлэлцэж байна. АТГ-аас ЗГХЭГ хүсэлт гаргаж “Жаст”-ын Батхүүгийн  битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтуудыг авсан. Өмчлөлийн байдал, өмч хөрөнгийн байршил зэргийг талаар мэдээлэл авсан. Одоогийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэж үзэж болохоор. Харамсалтай нь шатахуун түгээх станцууд нь одоо болтол ажиллаж байгаа ч өөрөө ямар ч мөнгө байхгүй гэж мэдүүлсээр байгаа. 
 
Ийм байдлаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан бүлэг хүмүүс байна. Тухайлбал, Хөгжлийн банкинд нэг ч төгрөгийн зээлээ төлөөгүй хүмүүс байна. Эдгээр хүмүүс шүүхэд өг гэдэг. Шүүхэд өгнө гэдэг нь тэдний хувьд бахдалтай зүйл. Учир нь авсан зээлийнхээ 10-15 хувийг авилгач шүүгч нарт өгөөд хөөн хэлэлцэх хугацааг дуусгаад, хэргийг замхруулдаг. 

 Ш.Батхүү улсыг 160 орчим сая ам.долларын өрөнд оруулсан. Тиймээс үл хөдлөхийн битүүмжлэлийг нь ил тод болгож болгож байна. “Эрдэнэт” үйлдвэрээс гаргасан 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө “Жаст”-ын Ш.Батхүүд байна” гэлээ.  
 

П.АНИР 
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-07-04 17:04:04
    Za tsag aldalgui hurdan borluulj ulsiig hohirolgui bolgooroi!!
  • зочин 2019-07-04 00:14:38
    МАНгарууд худлаа шоудаж байгаа даа. 40сая $ Батхүүгийн өмнөөс төлсөнөө цайруулах гэж ард түмний тархи угаахаа болиочээ. Хүүхдэд болохоор мөнгө байхгүй луйварчин...
  • dash 2019-07-03 22:54:19
    Naad Bathuug chine XUVCHID avaachij hayaad hoinoos n bi agnii Uridchilgaa 20000000$ Avalsaniihaa daraa 20000000$ Bolj baigaa biz dee HEN HENDEE ALDAAGUI NAIMAA
  • zochin 2019-07-03 12:58:19
    demjij b.a
  • зочин 2019-07-03 12:33:19
    Хэдэн лиценз нэрийдлээр авсан ордыг нь үнэлээгүй юм бол тийм их хөрөнгө баймааргүй юм да. Газрын доорхи баялаг ард түмний өмч юмсан.
  • иргэн 2019-07-03 11:05:02
    газарт булсан хэдэн емкост л байгаа биз
  • zochin 2019-07-03 11:01:07
    tegeed hurdhan tulvvleecj
  •  2019-07-03 09:24:17
    эрхтэнгүүдийг нь зараад улсын мөнгийг ямар ч байсан төлүүл. ахан дүүс гэдгийг нь ч бас эрхтэнг авч улсын мөнгийг төл.
  • Бат 2019-07-03 09:04:49
    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо