Өнөөдөр: НИТХ-аар Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэнэ
09:00 цагаас Нийслэлийн Байгаль орчны газраас БОАЖЯ, ЦУНБХТ-тэй хамтран "Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй автомашин угаалгын газруудын төлөөлөлтэй ус хэмнэлт, дахин ашиглалт, саарал усны стандартыг танилцуулах уулзалт, семинарыг зохион байгуулах гэж байна. Уулзалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 1 давхарт, Хурлын өрөөнд өглөө 9,00 цагаас эхэлнэ. Холбоо барих: 9905-7029

09:00 цагаас  НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхлэнэ. Хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам” батлах тухай; Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай; 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай зэрэг 12 асуудал хэлэлцэнэ. Холбогдох утас: 70119921, 86863998

09:00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
09.10 цагт: Байгалийн ургамал ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт
09.30 цагт: Хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалт
10.00 цагт: Химийн хорт болон аюултай бодис импортлогч, хадгалагч байгууллагад хийсэн хяналт шалгалт
10.30 цагт:Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэнэ.

12:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд Монголын залуучуудын холбоог шинэчлэх хөдөлгөөнөөс ХБХ зарлаж байна.Уг хурлын үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатын тухай ноцтой баримтуудыг дэлгэнэ Үүнд:
1. Залуучуудын холбооны шагнал медалийн наймаа, гишүүдийн татвар
2. Залуучуудын холбооны өрөөний түрээсийн наймаа
3. НҮБ-аас авсан хагас тэр бум төгрөгийн зарцуулалт
4. Залуучуудын холбоог улс төрийн зорилгоор ашигласан
5. Залуучуудын шашин шүтэх эс шүтэх эрхэд халдсан
6. Хулгайчгүй Монгол, Салаавч зэрэг асуудлуудыг хөндөх юм байна. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг
Утас: 98117033

12.00 цагт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн хэлэлцэгдсэн боловч хэн, хаанаас оруулсан нь мэдэгдэхгүй жирийн хөдөлмөрчдөд халгаатай зүйл, заалт орж ирэх магадлалтай боллоо. Энэ талаар МҮЭ-ийн холбооноос  хэвлэлийн бага хурал зарлаж байна. Холбоо барих: 99027019

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.