Хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээж буй Ш.Батхүүгийн арвин хөрөнгө ил болов
Гурван сарын өмнө Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, Ш.Батхүүгийн өрийг төлсөн.  Ийнхүү  сүүлийн 10 гаруй жил яригдсан “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан луйврын хэрэг намжмал байдалд орсон юм. Уг хэргийн эзэн, хэнгэргийг дохиур буй хариуцлага хүлээх эзэн нь тодорхой. Тэр бол “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү. Түүний хувьд  2009 онд “Эрдэнэт”-ийг барьцаалж гадны банкнаас 109 сая ам.долларыг гаргуулж авсан байдаг. Ингэхдээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн. Асуудал даамжирч Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдав.

Харин гол эзэн болох Ш.Батхүү болон энэ асуудалтай холбогддог албан тушаалтнуудад өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээлгэж чадаагүй байна.

“Жаст”-ын Ш.Батхүү 2009 онд  “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Харин 2013 онд энэ талаар мэдээлэл гарч хуулийн байгууллага шалгаж эхэлсэн.  Эрүүгийн хуулийн 1.10.3-д  зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих ялын дээд хэмжээг 15 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг бол үйлдсэнээс хойш 12 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болно гэжээ.

Тэгэхээр Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэг үйлдэгдсэн буюу 2009 оноос эхлэн тооцогдоно гэсэн үг. Түүнээс хойш 12 жил гэхээр ирэх 2021 он гэхэд Ш.Батхүү хуулийн хариуцлагаас мултарчих юм байна. Ш.Батхүү болон энэ хэрэгт холбогддог албан тушаалтнууд үүнийг л хүлээж байгаа гэх таамаг бий.

Тэгвэл яг энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  мэдээлэл хийж, “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо.  Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв.

Ш.Батхүүгийн нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх бүрэн боломж байгаа юм.

ЗГХЭГ-ын даргын зүгээс олон нийтийн дунд ихээхэн хардлага төрүүлэх болсон энэ асуудал шүүх, прокурорын шатанд хэрхэн шийдэгдэхээс цаашид олон зүйл шалтгаална. Тиймээс төрийг хохиролгүй болгох тал дээр шударга ажиллахыг хууль, хяналтынханд уриалах, хууль бусаар төрөөс их хэмжээний бонд, зээл авчихаад өдийг хүртэл эргэн төлөхгүй байгаа нэр бүхий хүмүүст анхааруулахын тулд “Жаст” группын эд хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болгож байна хэмээн  онцлов.

“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг үзнэ үү.

 

 

П.АНИР 
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-07-05 04:15:02
    Бүх хөрөнгийг нь хурааж улсын өрийг дараад даварсан хулгайчыг хань хамсаатантай нь бүх насаар нь хориоч ээ
  • zochin 2019-07-04 16:09:37
    Ene lalarin xorongin xuraaj olni omno buudaad alaach.xumuus daxin iim luivar xiixgui
  • zochin 2019-07-04 12:01:53
    Ikh khemjeenii khokhiroltoi kherguuded khuun kheleltsekh khugatsaa gej b.kh yosgui.
  • иргэн 2019-07-04 04:25:19
    Ээ бурхан минь. Яааж ийм шуналтай байж чадаж бна аа.ЭНЭ луйварчинтай хамтрагч ГАНЗОРИГ, СУГАР, С. БАЯР мэтийн луйварчдын хөрөнгийг битүүмжилж УЛСЫН болгох ёстой...
  • Зочин 2019-07-04 03:51:03
    Амьд сэрүүн байгаа дээр нь шалавхан авхаар юм даа. Хүүхдийн 20,0 мянга-д нэмэр хандив болон доо.
  • Зочин 2019-07-04 02:28:44
    Ямар их шуналтай хүн бэ......
  •  2019-07-04 00:56:46
    ЯЛЫГ НЬ ӨГӨӨД БАНДИДАХ ДУРТАЙ ГАРУУДАД ИЛГЭЭГЭЭЧ.
  • 9 jiliin dotor,yal ogj chadahgui baigaam 2019-07-04 00:52:02
    Yagaad yaliig ni.ogohgui iim olon jil bolj baigaa yum be?
  • яана даа, харамсаж байна 2019-07-04 00:39:00
    ЭНЭ луйварчинтай хамтрагч ГАНЗОРИГ, СУГАР, С. БАЯР мэтийн луйварчдын хөрөнгийг битүүмжилж УЛСЫН болгох ёстой. АРАЙ даварсан байна. ОДОО ХУУЛИЙНХАН яаж ажлахыг ...
  • Далд байгаа хоронгийг ОЛ 2019-07-04 00:25:58
    Ил байгаа нь энэ байж далд байгаа нь хэд дахин их шуу! Улсад 427 000 000 000 ийм тэр бумын хохирол учруулсаныг ХЭГ зарлаад л хэлээд л б гаа шуу!
  • зочин 2019-07-04 00:25:06
    ээ П. Энэ их хөрөнгөөрөө 200 наслах хүн юм бна л даа