МАН Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдэв
УИХ дахь МАН-ын бүлгийн бүлэг ээлжит хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наамдын дараа хийх тухай саналыг авч хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. 

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн албан хүсэлтэд “Ардчилсан Үндсэн хуульд амжилт ололт, алдаа дутагдал их байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монгол төр, ард түмний үүрэг мөн. Арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулах гэдэгтэй маргаж байгаа хүн байхгүй. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг огтолж хэрхэвч болохгүйг Та бүхэнд сануулъя. Миний бие ард түмнээс сонгогдсон төлөөллийн хувьд УИХ-аар хэлэлцүүлж байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судлаж байна. Авах зүйл ч байна, алдаатай зүйл ч байна. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг баяр наадмын дараа болгож өгнө үү” гэсэн санал ирүүлсэн.

Шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийг хэлэлцэх журмын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлэг тасралтгүй явна. Тиймээс хоёр дахь хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганы хуралдааныг долдугаар сарын 16-20-ны хооронд явуулах шийдвэр гаргалаа. Харин долдугаар сарын 4-5, мөн 8-9-ний өдрүүдэд ажлын дэд хэсгүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаас 100 орчим зарчмын зөрүүтэй санал гарсан. Цаашлаад хаврын чуулганыг хаах хуулийн хугацаа нь болсон. Иймд энэ баасан гаригт хаврын чуулганыг хаагаад, ээлжит бус чуулганыг нээхээр хэлэлцсэн. Ерөнхийлөгч долдугаар сарын 16-ны нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож, санал хэлэхээр болсон. АН-ын зөвлөл Ерөнхийлөгчтэй ижил санал өгнө гэж байгаа. Үүний дараа ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Эндээс гурав дахь хэлэлцүүлэг хийх эсвэл ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-07-04 03:21:02
    сонгоцгоое Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах