Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээсээ зугтаасан хахир хатуу сэтгэлтэй эх хаана явна
“Ээжээ” гэж чангаар дуудаж орилж чадахгүй ч харцаараа хайж, сэтгэлдээ дуудаж, нүдэндээ нулимс хуруулсаар байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн 13 настай бяцхан хүүгийн сэтгэл эмтлэм, зүрх зүсэм гунигтай түүхийг бичихэд үнэхээр харуусалтай санагдав.

Хөөрхийдээ хүн болж төрсөн гавьяатай ч хөгжлийн бэрхшээлтэй гэх том зовлон биедээ тээж төрсөн хүүг сайхан амьдрал хүлээж аваагүй гэх юм билээ.

Одоогоос хоёр жил гаруйн өмнө 13 настай хүү Б нь хөгжлийн бэрхшээл буюу биеийн саажилт гэх хүнд өвчнөөр өвөл арванхоёрдугаар сард амьсгал хураажээ. Эмнэлгийн орон дээр ээжийгээ харуулдаж, аав, эмээгийнхээ хажууд 14 хоног тарчилсан хүү амьсгал хураахдаа том том нулимс бөмбөрүүлсээр байгаад өнгөрчээ.

Хүү аавтайгаа, аавынхаа ээж буюу эмээтэйгээ 13 жил хэвтэрт амьдарч. Гэхдээ хавиргандаа нааж, өрцөндөө багтааж арван сар тээж төрүүлсэн ээжтэйгээ бол 3 нас хүртлээ хамт байсан талаар эмээ нь ярьсан юм.

Хүүгийн эмээг н.Цэрэнгарав гэх өндөр настан Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа бөгөөд ганц ач хүүгээ алдснаас хойш сэтгэл нь үймэрч хэцүүхэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Харин хүүгээ өвчний улмаас алдсан аав өнөөдөр өвгөнтийн хөндийн архичин болтлоо архинд бүхнээ мэдүүлжээ. Түүнд амьдрал гэж алга. Архиар л сэтгэлээ онгойлгож, хань хийж явна.

Энэ айлын амьдрал эхнэрээ эргэж харахгүй явснаас хойш л хөмөрсөн хар тогоо шиг болжээ. Хөөрхий зайлуул, өвчтэй хүүгээ өсгөж өндийлгөж тэжээхийн тулд “Хүчит шонхор” зах дээр тэрэг түрж, мах шулж, яс уудлаж явсан аав өнөөдөр хэн ч биш болж.

Настай ээж нь хүүгээ архинд живүүлсэнд би буруутай мэтээр өөрийгөө зүхэж, өндөр настны тэтгэвэрээ авах тоолонд хүүгийнхээ шарыг тайлж өгч байна гэж шилтэй цэнхэр сархадыг авч өгсөөр байгаад бүр живүүлчихжээ. Амьдрал нь алга урвуулахын дайнд өөрчлөгдсөн Батбаатар гэгч айлын ирээдүйн амьдралд ямар ч гэрэл гэгээ, итгэл найдвар алга.

Төрөлхийн саажилттай төрсөн хүүгээсээ зугтаасан эх өнөөдөр хаана явна. Эргэж харахгүйгээр, эргэж ирэхгүйгээр нэг л өглөө нууцаар хувцсаа аваад бүр гараад явсан ээжийг нөхөрнь хадам ээж нь эрэн сурвалжилсан ч олж чадаагүй юм байна. Гэхдээ өдөр сар өнгөрөх тусам эрэл сурал болж, хэн нэгнээс хайсаар, харуулдсаар өнөөдрийг хүрчээ.

Одоо ч тэр хүн эргэж ирнэ гэдэг худлаа болсон байх. Гэвч хатуу хахир сэтгэлтэй эхийг сэтгэлдээ “сэмхэн” харуулдаж байгаа эрийг, настай хөгшнийг бас өрөвдөх юм.

Хамгийн муухай нь өвчтэй төрсөн хүүгээсээ зугтааж явна гэдэг хэн хүний санаанд багтах зүйл мөн биздээ. Ядарсан ханийгаа, настай ээжийгээ, өвчтэй хүүгээ хаяад явсан ээжид хэн гомдож, үзэн ядах сэтгэл ээж хүү хоёрт байна.

Ийм хахир хатуу сэтгэлтэй эх хүн байж болох уу. Эцэгт нь хатуурхаж болно. Эцэст нь өөрийнхөө элгийг эгшээж, өрцөө өмлөж төрүүлсэн ганц үрдээ хатуурхаж болно гэж үү.

Хар нялхаас нь хаяж явсан ээжийнх нь сургийг гаргаж, ах дүүсийг нь олоод “Хүү чинь муу байна, хүрээд ирээч” гэж хэл дуулгахад ирээгүй. Хөөрхий хүү нь 13 нас хүрч овоо том эр болсон ч өвчний улмаас эмнэлэгт 14 хоног хэвтэрт байсаар өөд болсон юмаа гэдгийг эмээ нь дахин дахин уйлан ярьсан юм.

н.Цэрэнгарав “Хүүгээ их өрөвдсөн. Миний хүүгийн ухаан санаа эрүүл ч бие нь саажилттай, суухгүй, өөрөө хоол ундаа идэж ууна гэсэн ойлголт байхгүй. Эмнэлэгт байх хугацаандаа ээжийгээ мөн ч их харуулдсан. Хүлээсэн, харсан. Хаалга онгойх бүрт нүдээрээ хайж харуулдсан. Би "Миний хүүгийн ээж нь ирнэ ээ" гэж худал үгээр хуурсаар өдөр хоногийг өнгөрөөсөн.

Даанч ухаан муутай ээж нь хүүгийн биеийн байдал тааруу байна гэдгийг сонсоод ирээгүй. Сүүлд сонсоход Солонгос улс руу ажил хийхээр явсан гэсэн. Хүүгээ 3 настай байхад хаясан. Тэрнээс хойш огт уулзаагүй. Нөхөртэйгээ хааяа ярьж хүүхдийнхээ биеийг сурагладаг байсан юм шиг байгаа юм. Ах дүүст нь хүүгийн бие муу байна. Ээжийг нь уулзуулаач. Миний хүү ээжийгээ харуулдаад байна. Эмч нар ч ар гэрийнхэн нь байвал уулзуулаарай гэж хэлсэн гэж дуулгахад хэн ч ирээгүй. Тийм муухай хахир хатуу сэтгэлтэй хүмүүс энэ амьдралд байдаг юм билээ” гэж нулимсаа арчиж ярьсан юм.

Энэ харамсалтай явдлыг бодохоор элэг эмтэрч нулимс нүдэнд торж, хамар шархирав. Өвчтэй хүүгээ алдаад өнчрөөд үлдсэн аав, эмээ хоёр өдөр хоногийг арайхийн өнгөрөөж байна. Ээж бол өвчтэй хүүгээ өсгөхөөс тээр шаасан уу, эсвэл эр нөхөртөө гомдож, энэ амьдралдаа гутарч, өөр амьдрал хайсан уу, хариуцлагаас зугтаасан уу гэдгийг бол мэдэхгүй юм. Гэхдээ эх хүнээс гарамгүй хатуу шийдвэрийг нь бодохоор түүнийг үзэн ядмаар ч юм шиг.

Харамсалтай байна, хатуу сэтгэлтэй ээж одоо хаана юу хийж явна бэ. Үрээ хаясан эх, өндгөө голсон шувуу хоёр ямар байдгийг хэн хүнгүй мэдэх байх. Үйлийн үр гэж нэг айхтар зүйл байдаг юм шүү, энэ амьдралд.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ээж 2019-08-07 08:34:05
    Энэ ардчилсан нийгэм гэдэгд чинь эхнэрүүд хүүхдээ хаядаг болсон юм шигээ жингэрч гөлгөө хаядаггүй л биз дээ жингэрээс доош малнууд
    66.181.161.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Hm 2019-07-06 01:55:18
    Arhichnaas yu ch garch magadgui,MONGOL iin tsus arhind,tembuund buzartaad 30 jil bolson
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Araa 2019-07-06 01:52:59
    Arhichnaas zugataasan ym bishuu gol ni
    24.46.102.95
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-07-05 11:44:21
    ирээд асарч гийгүүлэхгүй ч нас барахаас нь өмнө элгийг нь нэг дэвтээчихгүй дээ.ямар хатуу сэтгэл вэ.
    202.21.107.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-07-05 03:38:06
    Torson 2 hvvhdee 1 n 7sartai nogoog n 1nas 9sartai hayaad ywsan odoo 2hvv 14 16 nastai Ergej negch haraagvi Aaw n osgosondoo Eej n suraggvi
    103.229.121.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Ssss 2019-07-04 16:43:42
    Teneg hun durst sug bn daa..
    139.5.219.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Mednee 2019-07-04 03:47:23
    Hogjliin berhsheeltei hun hestuu l dee. setgegdel bichsen humuus amidral uzeegui l baina daa. ter eej yaj tsohorson bol ooriigoo taviad uz
    202.21.107.99
    Мэдэгдсэн Хариулах
    • Bolor 2019-07-05 04:17:19
      Bi tarhinii saajilttai huuhedtei odoo 29 nas hurchiin uuruu estoi amidral izeegui archaaguidee huuhendee hayajaaga sainaa uzehgui l dee
      73.242.91.112
      Мэдэгдсэн Хариулах
      • Bolor 2019-07-05 04:19:06
        Uiliin uree tulj baragdtal uldsen nasan daa zovnodoo huurhii ter huu yamar buruutai um archilgaa emchilgee saitai bol edgerehgui ch saijirdag um za
        73.242.91.112
        Мэдэгдсэн Хариулах
    • Bayarjargal 2019-07-04 11:40:12
      Xetsvv sh de xuurxii ter eej n ectoi zuxruud l ywcan bx yg iim uwtei xvvxedtei amidarch ecvvl oir toirond chin bdag bol ter eej oilgonoo tiim bish bol oilgoxgvi...
      66.181.161.119
      Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-07-04 11:08:13
      Tsuhurluu gehed huuhdeesee tsuruh gej yu baihab dee. Ene emegtei iim nuhtsul baidald uree hayad yabj bolnoo gej bga bololtoi. Amidrald tebcheer heregtei.
      202.131.225.197
      Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-07-04 11:04:27
      neeree uuruu aria garaad irsen u? ene emegteig shalgay.
      202.131.225.197
      Мэдэгдсэн Хариулах
    • 1456 2019-07-04 06:25:12
      чи өөрөө юм биш биз дээ хүүхдээ хаяад явсан...
      66.181.161.23
      Мэдэгдсэн Хариулах
    • k 2019-07-04 04:08:09
      hetsuu hestuu Gehdee hun durstei mahan shulam chi sons!!! chi nudnees dald or!!!
      202.179.31.102
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-07-04 03:46:48
    zuragiig ni neteer tabij olood xariutslaga vvrvvlex xeregtei.Ymar aimar xatuu setgeltei ex be.
    14.33.211.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-07-04 03:23:31
    Төрсөн үрээ хаяад явсан энэ эмэгтэйг зураг хөрөгтэй нь олон нийтэд дэлгэж эрэн сурвалжлах хэрэгтэй мөн хариуцлага тооцуулах нь зүйтэй.
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа  2019-07-04 01:43:26
    Эвий дээ хөөрхий үр хүүхэд ямар буруутай юм бэ...Энэ амьдралд хайрлаалд өсгөөд явал даа та нар...
    66.181.161.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Saraa 2019-07-04 01:41:32
    Iim ehchuud olon bdag shdee
    66.181.161.53
    Мэдэгдсэн Хариулах
  • GGGG 2019-07-04 01:11:47
    Үхээсэй муу гичий
    43.228.130.186
    Мэдэгдсэн Хариулах