Зургаан сарын хугацаанд үхрийн цул мах 46 хувиар өсчээ
Энэ оны эхний хагас жилийн байдлаарх өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөн бэ? МҮЭ-ийн холбооноос хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа гол нэрийн бараа бүтээгдхүүн болох 21 нэр төрөл, мөн бензин ,шатахуун дизель түлшний үнийн өөрчлөлтийн талаарх судалгааг хийсэн байна.

Махны дундаж үнэ 1кг: 2019 оны 06 сарын 30-ний өдрийн байдлаар 2019 оны 01 сарын 01-ний өдрийн дундаж үнээс бүхэлдээ өссөн үзүүлэлттэй байна. 

Үүнд: Улсын хэмжээнд дундаж үнээр үхрийн ястай 1 кг махны үнэ 44 хувь буюу 3500 төгрөг, үхрийн цул мах 46 хувь буюу 4100 төгрөг, хонины цул мах 38 хувь буюу 2900 төгрөг, хонины ястай мах 40 буюу 2700 төгрөг, адууны ястай мах 54 хувь буюу 3500 төгрөг, ямааны ястай мах 1 кг бүрт 50 хувь буюу 2900 төгрөгөөр тус тус өссөн дүнтэй байна. 

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ 1 кг: 2019 оны 06 сарын 30-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг 2019 оны 01 сарын 01-ний өдрийн дундаж үнэтэй харьцуулахад мөн өссөн дүнтэй байгаа нь зарим шинэ ургацын хүлэмжний хүнсний ногоо гарсантай холбоотой байна. Төмс 22 хувь буюу 220 төгрөг, сонгино 38 хувь буюу 470 төгрөг, манжин 55 хувь буюу 650, лууван 700 төгрөг, байцаа 1000 төгрөгөөр тус тус 1 кг бүрт өссөн байна.

Бензин шатахуун, дизель түлшний дундаж үнэ 1 л : 2019 оны 6-р сарын 30-ны байдлаар бензин шатахуун, газ, дизель түлшний үнэ 01 сарын 01-ний өдрийн байдалтай харьцуулахад 1 литр тутамд Аи-92 50- 60 төгрөгөөр, дизель түлш 50-70 төгрөгөөр тус тус нэмэгдсэн дүнтэй байна. “Газ” 2019-01-01 өдөр 1 литрийн үнэ 1300-1350 төгрөгийн үнэтэй байсан ба түүнээс хойш 2019-06-30-ны өдрийг хүртэл тогтмол 1,300-1350 төгрөгийн үнэтэй байна. 
 

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.