Эрчим хүч хэрэглэгчдэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор 2019 оны долоодугаар сарын 5-ны өдөр нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын бүх хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр:

1. Хэрэглэгчдийн цахилгаан оруулгын утас, щитний аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.

2. Оруулгын утсаа солиулахаар материалаа бэлдсэн хэрэглэгчдийн утсыг  газар дээр нь сольж өгөх.

3. Гадна цахилгаан шугам, тоноглол нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийн зөрчлийг арилгуулах.

Иймд мэргэжлийн байгууллагатай хамтран өөрийн эзэмшлийн гадна цахилгаан тоноглолын аюулын эрсдэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хэрэглэгч та бүхэнд уриалж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.