Амиа алдсан цагдаагийн ар гэрт туслах хандивын аян өрнүүлж байна
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагай Ховд голын усанд живсэн эмэгтэйг аврах гэж байгаад амь насаа алдсан харамсалтай явдал энэ сарын 2-ны өдөр гарсан билээ. Тус газрын дэргэдэх Гэр бүлийн зөвлөл талийгаачийн ар гэрт туслах "Халуун сэтгэл аян"-ыг  өчигдрөөс эхлэн өрнүүлж байна.
 
"Өсөж төрсөн Өлгий нутгийнхаа элэг нэгт ахан дүүсийн эв нэгдлийн бэлгэдэл болсон баатарлаг хүү албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь насаа алдлаа. Талийгаачийн ард эхнэр, хоёр настай хүү, төрөөд 16 хонож байгаа охин нь үлдсэн. Бид ханийгаа алдаж гашуун зовлонд унасан нялх биетэй бүсгүй болон аавыгаа хүлээх бяцхан үрсэд сэтгэлийн дэм үзүүлэх үүднээс энэхүү аяныг өрнүүлээд байна. Тухайн гэр бүлийг нэг өрөө байртай болгох эрмэлзэлтэй байгаа. Эхнэр нь одоо Алтай суманд байгаа бөгөөд өнөөдөр очиж нөхцөл байдалтай нь танилцана. Мөн орой аймгийн төв талбайд 1000 зул өргөх ёслол зохион байгуулна" гэдгийг зөвлөлийн тэргүүн Ч.Өлзийтунгалаг хэлэв.

Одоогоор хандивын дансанд нэг сая төгрөг цугларсан бөгөөд орон нутгийн иргэд аяныг идэвхтэй дэмжин нэгдэж байгаа ажээ.

Хандивын данс: Хаан банк - 5197212141
Лавлах утас: 99511539, 99500577, 95425510

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.