Морьт эргүүлүүд усанд урсаж байсан хоёр хүүхдийн амийг аварчээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Нийслэлийн цагдаагийн газраас урин дулаан цагт морьт эргүүл гаргаж ажилуулдаг билээ.

Өнгөрсөн сарын 1-нд гарсан морьт эргүүлүүд өнөөдрийн байдлаар 18 хүн эрүүлжүүлж, 32 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэж өгч, хоёр хүүхдийг усанд урсаж байхад амийг нь аварчээ.

Морьт эргүүлүүд машин хүрч очих боломжгүй газруудад эргүүл хийдэг бөгөөд өглөө 08 цагаас орой 22.00 цаг хүртэл Туул гол дагуу явдаг байна.

Өдөр бүр таван чиглэлд 10 морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд есдүгээр сар хүртэл ажиллах юм байна. Морьт эргүүл ажилласнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн гаралт тодорхой хувиар буурч байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад нохойтой эргүүлүүд ч бас үүрэг гүйцэтгэж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.