Хөгжлийн банк хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин өчигдөр мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр зээлийн багцын чанарт анхаарал хандуулан ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Хөгжлийн банкнаас олгох зээлийн санхүүжилтэд тавигдах хуулийн болон бодлогын шаардлага нь юу байх вэ?

Хуулийн шаардлага нь:
  • Экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, ЗГ-ын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн засаг, байгаль өрчин,нийгмийн үр нөлөөг тооцсон байхыг шаардна. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзан үзнэ.
Бодлогын шаардлага:
  • 20 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилтыг Хөгжлийн банк шууд олгоно.  20 тэрбумаас доош зээлийг дамжуулан зээлдэх буюу арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлнэ. 
  • ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85 хувиас хэтрэхгүй.
  • Хуурамч мэдээлэл, баримт бичиг ирүүлсэн, зээл нь эрсдэлийн сангаас хаагдаж байсан харилцагчаас хүсэлт хүлээн авахгүй, хар жагсаалтад оруулан жагсаалтыг мөрдөн ажиллана. Банк санхүүжилт олгохоос татгалзвал 12сар, шаардлагатай материал ирүүлээгүй бол 6 сарын хугацаанд тухайн зээл хүсэгчээс хүсэлт хүлээн авахгүй байх зэрэг шаардлагад нийцсэн аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нь нээлттэй байх юм.
  • Бид дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул  уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томооохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллах юм.

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus