Халх голын дайнд оролцсон ахмадад 5 сая төгрөг олгоно
Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолоор ойн баярыг зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа билээ.

Ойн хүрээнд 80 орчим ажил өрнүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангаж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулах, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль явуулна.

Халх голын байлдаанд оролцож, эх орон ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөхөн ахмадууд үлдээд байгаа. Харин тэдгээр ахмадууддаа нэг удаагийн буцалтгүй тусламж болгон 5 сая төгрөг олгохоор төлөвлөжээ.

Мөн ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцоно. Мөн А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулна.

Баярыг зохион байгуулахад зориулж Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгаад байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 5 saya tugrug 2019-08-29 16:38:58
    Ajil yavdald ch hurehgui munguu shuu dee.
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-28 02:45:32
    Дайнд оролцсон дайчид одоо байвал 100 нас гарсан хүмүүс байгаа 1914,1915,1916 онд төрсөн
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-27 08:49:04
    Дайнд оролцсон одоо амьд сэрүүн байгаа Оросын дайчидад өгөх үү.
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэг пизда нар 2019-07-11 03:24:01
    Эргүү пизда нар дайнд оролцсон өвөө ах нар маань аль хэдийнээ бурхан болцгоосон. Одоо хэндээ мөнгө өгөх гээд байгаа юм
    112.141.145.16
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-07-08 10:28:03
    Монголын төр иргэдээ амьд байхад нь үнэлж чадахгүй үрэгдээд дууссаныхан хойно 5 сая төгрөг өгнө ч шэх шиг мөнгө идэх нэг хэлбэр шүү дээ үр хүүхэд нь өг өгвөл
    66.181.161.93
    Мэдэгдсэн Хариулах
    • Мөн 2019-07-08 15:18:08
      Яг үнэн үрэгдээд дууслаа гэсэн шиг одоо амьд дайчин байхгүй болсон байх хөөрхиий үр хүүхэдэд нь өгөөсэй
      202.55.188.42
      Мэдэгдсэн Хариулах
      • Мөнхжаргал 2019-08-26 02:50:05
        Цөөхөн ч гэсэн байгаа шүү.
        139.5.217.90
        Мэдэгдсэн Хариулах
      • Би 2019-07-08 16:25:49
        Тэд өөрсдөө хоолоо олоод идчихнэ. Та нараас хамаагүй дээр.
        89.204.135.215
        Мэдэгдсэн Хариулах