Гал түймрийн улмаас 37 хүн амиа алджээ
Улсын хэмжээнд он гарсаар 2561 удаагийн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Гал түймрийн улмаас 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна.  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид  түймрийн аюулаас 626 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гарсан гал түймрийн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.3 хувиар өссөн үзүүлэлт бол хохирлын хэмжээ 1.1 дахин буурсан аж.  

Нийслэл хотод нийт 1755 удаагийн гал түймэр гарч, 2.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 806 удаагийн гал түймэр гарч, 3.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-07-07 03:22:55
    Түймэр гэдэг бол хүний л санаачлага шүү дээ дээр үед шүдэнз гараагүй үед монголчууд галаа манаад өглөө гал түлсэн айлаас гал дамжуулаад л түймэргүй л байлаа
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах