Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн их баяр наадмын өмнө төрийн дээд одон шагнал гардуулдаг уламжлалтай билээ.
Энэ жил урлагийн ноён оргилуудад Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.
Тодруулбал, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт төр хишгээ хүртээхээр болсон баяртай бахдам сайхан мэдээ дуулдав.
Монголын сор болсон эрхэм хоёр зохиолчийг “Сэрсэн тал”, “Цагаан суварга”, ”Гэгээн алсад одох юмсан” зэрэг алдартай бүтээлүүдээр нь илүү сайн мэдэх билээ.

О.Гэрэл
Оллоо.mn