Өнөөдөр: THE HU хамтлагийг ''Хангарди'' одонгоор шагнах ёслолын арга хэмжээ болно
10:30-13:00 цаг Хууль зүйн яамны гадаа Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардсан иргэдийн "Мэнгэтэй жагсаал"-тай. 

10:30-13:00 цаг хүртэл Эрүүл мэндийн яамны гадаа иргэд жагсч Д.Сарангэрэл сайдад шаардлага хүргүүлнэ.


11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ болон "Toyota Sales Mongolia" компаниас хэвлэлийн хурал хийнэ. Тоёота компаниас НЗДТГ-т хурдан морь унаач хүүхдийн 150 ширхэг хамгаалах хувцас, хэрэгсэл гардуулж өгнө. Мөн морь дагах хэвлэлийнхэнд 3 ш ЛАНД 200 авто машин гаргаж өгөх болон Наадмын түрүү бөхөд 40 кг-ийн мөнгөн цом гардуулан өгөх болсон талаар мэдээлэх юм байна. 11, 12-нд Төв цэнгэлдэх, Хүй7, Талбай зэрэг 3 газарт дэлгэц байршуулан бөхийн барилдааныг шууд дамжуулан үзүүлэх аж Утас:325044 88117416

11:00 цагт Монголын төрт улс үүссэний 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний баяр наадмын арга хэмжээний хүрээнд зохион байгуулагддаг "Монголын сайхан орон" шилдэг бүтээлийн үзэсгэлэн  МУЭ-ийн Арт галерейд нээлтээ хийх тул та бүхэнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

11:00 цагт Эрүүл мэндийн яамны "А" танхимд Баяр наадмын үeэр Эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар мэдээлэл хийнэ.99179899, 86885060

11:00 цагаас Дүнжингарав худалдааны төвийн Нэг цэгийн үйлчилгээнд УБЕГ-ын тэмдэгтийн хураамжийг ГЭРЭГЭ КИОСК ашиглан төлж эхлэх нээлтийн ажиллагаа болох тул эрхэм сэтгүүлчид та бүгдийг урьж байна.
Ингэснээр УБЕГ-ын үйлчилгээнүүдийн тэмдэгтийн хураамжийг иргэд банк, очер дараалал гэлгүйгээр түргэн шуурхай төлж байгаа юм. Гэрэгэ Системс ХХК утас:99213773

11:30 цагт Нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд /НЦГ-ын 3-н давхарт/ ЦЕГ, ЗГ-ын ХМА-наас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалт, Торгоны зам авто ралли тай холбоотой хаагдах замуудын талаар болон сэтгүүлчдэд баяр наадмаар ажиллах мандатын талаар мэдээлэл өгөх Хэвлэлийн хуралтай тул сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү.

12:00 цагт Соёлын наадмын хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс” ХХК-ны байранд болно. Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой Соёлын Наадмыг 2019 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагийн “Монгол Наадам” цогцолборт 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. МУЗ-ийн Утас: 976-11-319015, 88006971

12:00 цагаас Novotel зочид буудлын 4 давхрын хурлын танхимд "Уран бүтээлчид улсын хилээр" төслийн хэвлэлийн бага хурал болох тул сэтгүүлч та бүхнийг урьж байна
Холбоо барих утас- 99229759

12:00 цагт  Соёл урлагийн салбарт амжилт гарган, Европ тив даяар Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж байгаа рок хамтлаг болох THE HU хамтлагийг Нийслэлийн дээд шагнал ХАНГАРДИ одонгоор шагнах ёслолын арга хэмжээ Нийслэлийн төр захиргааны байрны Б танхимд болно. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар гардуулна. Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ сурвалжлага бэлтгэхийг урьж байна.
Утас: 11-325044

Богд хааны ордон музейд

10:30 цагаас “Богд хааны зэрэгцлийн чимэг” Үндэсний их баяр наадамд зориулсан тусгай үзэсгэлэн

11:20 цагаас Монгол Улсын Хаан VIII Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Түүхэн үнэт зүйлсийг хадгалан хамгаалж өвлүүлсэн алдартнуудыг эргэн дурсахуй” дугуй ширээний ярилцлага

12:45 цагаас Цамын болон язгуур урлаг, симфони найрал хөгжмийн тоглолт тус тус зохион байгуулагдана.

Холбоо барих утас 88016871, 95759555, 99080004

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.