Гялгар уутны хэрэглээ хумигдсан уу
Нийлэг уут нь хөрсний өнгөн хэсгийг үхжүүлж, усыг бохирдуулахаас гадна, хар тугалга их хэмжээгээр агуулдгийг эрдэмтэд тогтоожээ.  Монгол Улс сүүлийн гурван жилд 16.5 тэрбум төгрөгөөр нийлэг уут импортолж, нийт импортолсон нийлэг болон гялгар, хуванцар уутны найман хувийг дахин боловсруулдаг гэх дүн бий.

Иймээс энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд хэрэглэх, үйлдвэрлэж импортлохыг хориглосон. Улмаар Засгийн газрын өнгөрсөн оны 6-р сарын 20-нд гаргасан энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхийг БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т үүрэг болгосон юм.  Гэвч Монголын хууль гурав хоногтоо гэдэг үг биелэлээ оллоо. Сүр дуулиантайгаар хэрэгжиж эхэлсэн тогтоол өнөөдөр мартагдах тийшээгээ хандаж.

Хүнсний бус зориулалтын нимгэн нийлэг уутны хэрэглээг хумих замаар эхний ээлжинд 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн хальсан уутны хэрэглээг хязгаарлсан. Цаашид үе шаттайгаар бууруулна хэмээн мэдэгдсэн. 
Гэтэл эхний ээлжийн тогтоол тийм ч сайн үр дүн үзүүлсэнгүй. Иргэд ААН-үүд 0.035 мм-ийн шаардлага хангаж байгаа эсэхэд талаарх хяналтгүйгээр гялгар уутыг хэрэглэгдэж байна. 
Уг нь дээр хэлсэнчлэн гялгар уутыг улсын хилээр оруулж ирэхгүй, хэрэглэхгүй байхыг гааль болон мэргэжлийн хяналтын байгууллага хянах юм. Тодруулбал БОАЖЯ, ХХААХҮЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, ГЕГ, МХЕГ-т Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. Тэд энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас үүдэн гялгар уутны хэрэглээ буурсангүй. Засгийн газрын тогтоол мартахад хүрээд байна. 

Өнөөдрийн байдлаар байгальд хортой хог хаягдлын нэг гялгар уутыг дэлхийн 60 гаруй орон хэрэглэхийг хуулиар хориглоод байгаа аж.  Зөвхөн БНХАУ гэхэд өдөр бүр гурван тэрбум нийлэг уут хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын тунхаглалаар 2050 он гэхэд дэлхий нийтээр гялгар уутыг хэрэглэхийг бүрэн хориглох зорилтыг дэвшүүлэн тавиад байгаа юм.
 
Гэвч манай улсад хэрэгжүүлэх энэ удаагийн оролдлого бүтэлгүйтэв. Угаас дээрх тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл хангалттай түвшинд байгаагүй. Бэлтгэлгүй, тооцоо судалгаагүй, тогтоол хэрэгжсэнгүй. Мэдээж гялгар уутны хэрэглээч хумигдсангүй. 
 
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Буруу шийдвэр 2019-07-08 11:14:28
    Нэг нимгэн уутны оронд одоо 3 дахин зузаан уут хог болоод хийсэж байгаа. 3 уут хийссэнээс ялгаагүй.
  • зочин 2019-07-08 09:01:21
    хэрэглэдэгээрээ л хэрэглэж байна. Эсрэгээрээ үнэ нэмэгдсэн
  • ККККК 2019-07-08 03:26:04
    ТӨРИЙНХӨН ГЭЖ ЛОББИ ХАХУУЛЬ. ОБ ПЛАСТИК ГЭЖ КОМПАНИ Л ХОЖИЖ БАЙНА. БИДНИЙ ХУВЬД ГЯЛГАР ТОР 100 БАЙСНАА 200 БОЛЖ. ХЭЗЭЭ ИНГЭЖ АРД ТҮМНЭЭ ХОХИРООХОО БОЛИХ ЮМ БЭ??...
  •  2019-07-08 00:49:00
    гялгар уутыг аваад дахин боловсруулдаг хувь хүнийг дэмживэл хурдан эргэдтэнд орж байгальд хаягдах нь багасна хаягдсан уутыг цуглуулаад боловсруулалтанд орно_
  • Журам 2019-07-08 00:43:41
    Хэрэглээ жингийн хувьд байгаль орчинд хортойгоор нэмэгдсэн. Нимгэн уутны оронд зузаан нэг удаагийн уутыг ихээр хэрэглэж байна. Импортолж байна. Муу хууль