Найр наадам хаяанд ирлээ, наргиж цэнгэхдээ анхаарал болгоомжтой байна уу
Нар асгарч хур тэгширсэн найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам хаяанд ирлээ. Уяан дээр морьд үүсч, Монголын талд гийнгоо аялж, хүчит бөхчүүд зодгондоо багтаж ядан, эрхий мэргэчүүл цэц мэргэнээ сорьсон Монгол наадам хамгаас сайхан.

Гэвч найр наадмын үеэр манайхны хэнэггүй хайхрамжгүй зан хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхдүүд эндэх, томчууд нь архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас усанд осолдож унах, хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлж үй олноороо үрэгдэх зэрэг харамсалтай хэргүүд гарсаар байдаг. Ялангуяа найр наадмын үеэр иргэдийн сонор сэрэмж байхгүй болдог. Найз нөхөд, ах дүүгээрээ нийлж байгаад баяр наадам тэмдэглэж байна гээд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхидог.

Эсвэл гол ус бараадаж яваад хүүхдүүдээ зөнд нь орхиж, ууж идэхээ урдаа барьж жаргал цэнгэлээ огоорч байгаад хүүхдээ усанд алдсан, өөрсдөө усанд живсэн өчнөөн баримтыг онцгой байдлын газраас жил бүр анхааруулж сэрэмжлүүлэг гаргасаар байдаг.

Өнгөрсөн жил гэхэд найзуудтайгаа нийлж голын эрэг дээр дарвиж хөзөр тоглож байхдаа найман сартай хүүхдээ ор тас мартсан ээж аав хоёр тоглоомондоо ухаанаа өгчихсөн хойгуур дөнгөж мөлхөж байсан хүү нь усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан гашуун түүх бий.

Байсхийгээд л эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд усанд осолдоод байна. Одоо баярын өдрүүдэд ч ийм дуудлага их ирдэгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж, анхааруулга өгсөөр байна.

Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхэддээ тавих анхаарлаа сайжруул. Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймагт 6 настай хүүхэд ор сураггүй алга болсон. Гэтэл модон жорлонд унаж амиа алдсан байхыг өчигдөр олжээ. Үнэхээр харамсалтай.

Томчууд нь болохоор архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, аагим халуунд сэрүүцэх гэж голд ороод хөл алдаж, живэх тохиолдол олон гардаг. Бүр хоёр гурваараа ч усанд осолдсон дуудлага өнгөрсөн долоо хоногт ирсэн.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт найзуудаараа нийлж дарвисан залуус нэгнийгээ усанд унахад аврах гэж ороод гурвуулаа осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Тиймээс энэ баярын өдрүүдэд болгоомж сэрэмж хаана ч илүүдэхгүй. Хаана ч сэрэмж алдахгүй байх нь чухал. Амралт зугаалгын үедээ хаа хаанаа хариуцлагатай байх ёстой шүү хүмүүсээ. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө иргэн та хамгаалахаас өөр хэн нэгэн ялангуяа хууль хяналтын байгууллага болон онцгой байдлын албаныхан хамгаалж чадахгүй. Тэр бүр хяналт шалгалт хийж чадахгүй гэдгийг сайн ойлгоорой. Бусдынхаа ажилд хүндэтгэлтэй хандаж, соёлтой наадамлахыг хүсье ээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. UROLOGIST 2019-07-09 19:24:48
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    105.112.36.106
    Мэдэгдсэн Хариулах