Н.Жанцанноров:Энэ төрд төлөх өр минь дуусаагүй байгаа юм байна

Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, Хөгжийн зохиолч Нацагийн Жанцанноров өнөөдөр Хөдөлмөрийн баатар гэх хүндтэй төрийн дээд шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авлаа. Тэрбээр, шагналаа гардаж авсныхаа дараа хэвлэлийнхэнд баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров “Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад их чухал үүрэгтэй баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын босгон дээр Төрийн тэргүүн Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёр “Хөдөлмөрийн баатар” цол гардаж авлаа. Бид төрийнхөө энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа.

Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг монголын төр үнэ цэнтэй гэдгийг баталгаажууллаа. Аливаа төрийн дээд шагнал бол тухайн хувь хүний овог нэр гэхээс илүүтэй түүний бүтээсэн бүтээлийг үнэлж цэгнэж, баталгаажуулдаг. Бас түмэн олноо ийм бүтээл туурвил хийж, өөрийнхөө мэргэжил, авьяас чадвар болгоноо сорьж, бүтээж байхыг уриалан дууддаг зүйл юм. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орон, нутаг ус, авьяас чадвараараа бахархах цаг ирлээ.

Ийм өдрүүдэд монголчууд бид бие, биенээ маш сайн ухаарч, ойлгож, энэ сайхан орноо тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Миний хувьд Монголын үндэсний соёл урлагийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр шагнал авна гэдгийг дуулаад хүүдээ алиалж хэлж байсан юм. Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй суусан. Энэ төрд төлөх өр минь дуусаагүй байгаа юм байна гэж инээж байлаа. Хүн бүхэн өөртөө мөн эх орондоо маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд хүн бүхэн зүтгэх ёстой юм.

Хийсэн бүтээлийг минь ард түмэн сонсч, дуучин хүн дуулж, хайрлаж л байгаа бол тэр миний хайртай бүтээл. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Батхүүд агсанд зориулж "Ах минь та" гэх бүтээл төрүүлж, дуучинд өгсөн" гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • түмэн 2019-07-08 10:13:28
    Жанцанноров гуай зөвхөн хөгжимийн урлагийн том төлөөлөгч биш, том соён гэгээрүүлэгч хүн. Би энэ хүнтэй 2 удаа л уулзаж байсан, гэхдээ агуу хүн гэдгээ мэдрүүлсэн...
  • ali ert Sarabt egeh baisan daa!! 2019-07-08 09:21:34
    Sarabt bol ali ert egeh baisan ene tor sohorchee,dyliirchee!!!yneheer haramsaltai bna!Sarabiin bye myy baigaa -ta naraas gyij abah bis syy!!!!Delhiin dansand ba...
  • Амараа 2019-07-08 08:06:39
    Баяр хүргье эрт авах байсан юмдаа
  • Bayar hurgii 2019-07-08 08:05:53
    Jantsannorov guai Sharav guai 2 too tor tumen n ih ortei terneesee hugaslaj baina shuu dee.
  • zochin 2019-07-08 07:35:30
    zarligaa byren ekheer ni taviachee.khen khen shagnagdvaa????
  • ?-! 2019-07-08 06:31:40
    Н.Жанцанноров гуайн хэлж ярьснаас харахад бас ухаантай хүн гэдэг нь мэдэгдэж байна!!! Харин нөгөө Шарав гуайн бие нь яаж байдаг юм бол доо?