Наадмын өдрүүдэд 646 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нийт 646 гаруй алба хаагч, нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч үүрэг гүйцэтгэхээр болжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөний зохион байгуулалт, хамгаалалтыг 2019 оны долдугаар сарын 09-14-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллана.

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээр нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь нас хохирсон байна. Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгдсэн байдаг бөгөөд Үүнээс гурав нь хүүхэд амь насаа алдсан. Амь нас нь хохирсон гурван хүүхэд нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан байдаг.

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн зэрэг шалтгаануудтай байдаг.

Мөн баяр наадмын нээлт, хаалт болон соёолон морины уралдааны явцад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг, ачааллын үеэр жолооч нар урсгал сөрөх, хайс, хашлага давах, явган хүний замаар явах тэмдгийн зүйл заалт зөрчих зэрэг зөрчил гаргаснаас зам тээврийн осол үйлдэгдсэн байдгыг анхаарах шаардлагатай. 

Баяр наадмын өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг "Авто радио" ФМ96,3, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол нийт хөдөлгөөнд оролцогч нарт хүргэнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.