Хоригдсон хоёр шүүгчийг суллаж, хилийн хориг тавьжээ
 
Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Харин эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчдээс хоёрыг нь буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр Чингэлтэй дүүргийн шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байсан.

Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгожээ. Тодруулбал, тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжаар “Яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нар өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, оргон зайлахаар хийсэн үйлдэл байгааг нотолсон баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй буюу дээрхи хуулийн зүйл заалтыг нотолсон үндэслэл бүхий баримт мэдээлэл, нотлох баримт зэргийн мөрдөгч болон прокуророос шүүхэд гаргаж өгсөнгүй. 

Иймд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч тус шүүхийн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Прокуророос яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарыг  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээн авч яллагдагч нарыг өчигдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. UROLOGIST 2019-07-09 19:35:09
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    105.112.36.106
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-07-09 09:30:28
    Шүүгч нар сэжигтэн яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргахдаа сайтар тунгаадаг болох биз ээ
    203.91.115.244
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-07-09 02:58:39
    хорь л доо шоронд оруулсан хүмүүсээсээ жавтий хүртэж л байг. хүнд яаж хандсан тэрийг нь л эдлүүлээч.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-07-09 00:30:16
    bitgii jujig togloj bai
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах