Аймгийн наадамд тав давдаггүй улсын цолтнууд ичиг ичиг
Монголчууд бид эртнээс л “Эрийн гурван наадам” хэмээн нэрлэж, баяр наадмаа хийж ирсэн түүхтэй. Эрийн гурван наадамд  эрчүүд эд хав, бяр хүчээ уралдуулж цугласан олныг баясгадаг. Гэтэл сүүлийн үед манай бөхчүүд наадмын зүлэг ногоон дэвжээнээ найруулга муутай жүжиг тавих болж. Ямар сайндаа л цахим орчинд сумод бөхчүүд даваад мөнгө авдаг бол Монголд бөхчүүд унаад мөнгө авдаг гэх яриа тархах вэ дээ. Өнгөцхөн харахад инээд ханиад болох энэ үг бол монгол бөхчүүдийн өнөөгийн төрх. Найраа хийж хөлжигч, жудаггүй бөх нэртэй авилгачдын үнэн төрх юм. Хамгийн сүүлийн баримт!!!
Өмнөговь аймгийн баяр наадмаар болж өнгөрсөн үйл явцыг хүргэе.

Тавын давааны ам авсан байдал

 У.г Жаргалсайхан- Баасандорж С.з / давсан/
У.з Баасандорж- Гансүх С.з / давсан/
У.з Батмөнх- Адъяахүү А.Х/ давсан/
У.з Соронзонболд- Амартүвшин С.з / давсан/
 У.н Батчулуун- Мөнхтүвшин С.з / давсан/
У.н Бадамсүрэн- Дашжамц С.з / давсан
У.н Тамир- Энх-Амгалан А.з / давсан/
 У.н Дарханбат-Төгсдөлгөөн А.н / давсан/

Монгол бөхийн өнөөдрийн бодит төрх ердөө л энэ. Цол дагаж бяр гэдэггүйсэн билүү. Гэтэл сумын заануудад толгой дарааллан өвдөг шороод улсын цолтнууд хэтэрхий олон болчихоод байгаад дүгнэлт  хийх цаг болсон юм биш үү, бөхийн холбооныхоон.

Монгол бөх бол өөрийн дэг жаягтай, түүх соёлын өв.  Гэтэл амжилттай сайн барилдаж чадахгүй, харьж яваа гэх улсын цолтнууд аймаг сумын наадам дамжиж цолны найраа хийдэг харамсам түүхийн нэгэн үе ирээд байна. Олон түмэндээ хүндлэгдсэн улсын цолтнууд тавын даваанаас эхлэн жүжиг тавьж бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож байгаа үйл явц хэдий хүртэл үргэлжлэх вэ?

Энэ байдал үргэлжилсээр байх юм бол уран хурц барилдаантай бөхчүүдийн гал гарсан барилдааныг үзнэ гэдэг бараг л мөрөөдөл болох нь.  
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-07-14 04:10:05
    ireegui udaj bna odoo sumo shig bolgoh heregtei
  • Цолоо хамгаалж чадахгүй бөхчүүдийн цолыг 2019-07-12 12:27:06
    Дараа жил цолоо хамгаалж чадахгүй бөхчүүдийн цолыг нь хураадаг журам гаргах хэрэгтэй тэгвэл жил болгон цолоо хамгаалахын тулд мөнгө төлөөд байхгүй биз
  • nutag 2019-07-10 11:49:35
    4 iin davaa 25 saya, 5 iin davaa 50 saya tugrug baivaa.
  • Зочин 2019-07-10 02:02:48
    Наадмын бөхийг сонирхолтой болгох маш амархан байна Төр засаг ганц захирамж гаргаад л болоо Бүх наадам 11 12 нд хийхэд л хаана ч бөх үзүүштэй сайхан болно доо...
  • MGL 2019-07-10 01:20:02
    Бөхийн холбоо нь өөрсдөө найраа зохицуулж байгаа ш дээ. Бүх юм мөнгө болсон үе. Үүнийг бий болгосон лаларууд тамдаа шатаасай
  • Zochin 2019-07-09 11:57:15
    Sumo shig tsoliig n hasdag baih heregtei.
  • DFGH 2019-07-09 07:52:35
    NERTEIGEERN ULSAD HYTAD ZALUUG TURUULUULCHHEE SUHBAT AVARGAAS BUSADN HEVTEED UGUH BAILGUI MUNGUND DURTAI YM CHINE
  • зочин 2019-07-09 06:55:00
    хамгийн гол ийм юмнуудыг үзээд баясаад,дээдлээд бдг хүмүүсийг ойлгохгүй юм
  • Иргэн 2019-07-09 03:36:41
    Аймгийн бөхчүүдэд шавар хааж, эцэст нь авилгаар асуудлаа шийдсэн бололтой. Авилга авах гэж аймгийн наадам хэсдэг новшнууд байх нь....
  • зочин 2019-07-09 02:47:56
    лам бөх малчин гурав жудаггүй
  • zochin 2019-07-09 02:05:02
    heel hahuuli avsan tul erhiig ni hasah
  • Бөх 2019-07-09 01:42:49
    Аймгийн наадамд 5 даваагүй улсын цолтой бөхийг дараагийн барилдаанд цол бууруул тэгвэл найраа арилна.
    • Ююю 2019-07-09 02:36:41
      Дэмжиж байна. Нэгэнт чадахгүй юм чинь зодог тайлах эсвэл цол буурах үлдлээ. Насаараа гэдэг үгийг хасах саналтай байна.
  • Зочин 2019-07-09 00:56:57
    Монголд бөх приүс машинаас их юм алга. Бөх болгон бөхийн дэвжээг мөнгө олох талбар,приүс машины жолооч бүр хүнийг мөнгө гэж хардаг болсон цаг ирсэн шүү дээ.
    • Приус 2019-07-09 02:07:29
      Приус ч яахав. Ядахдаа хэдэн хумууст гэсэн хел дуужлэх унаа болж, яарч сандарсан уед гь аминд нь орж бгаа. Бех лам 2 юу хийдэг вэ? Юу ч хийдэггуй.