13 настай хүүхэд моринд чирэгдэж амиа алдав
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 13 настай хүү моринд чирэгдэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн сумын эмнэлэгт энэ сарын 7-ны өдөр бага насны хүүхэд биедээ ил харагдах шархтай нас барсан ирсэн гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ.

Хүү моринд чирэгдэж хоёр бугалаганы ар, нүүр хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай нас барсан байжээ.

Харамсалтай хэрэг гарсан өдөр хүү морь унаж хурдан давхиснаар мориноосоо шидэгдэж хүнд бэртэл авч, улмаар эмнэлэг хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.

Уг хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2019-07-09 04:24:31
    EWII DEE HAIRAN BALCNIR URS .. HAMGAALALTIIN HUWTSAS HEREGSEL OMSOOGYI YUMUU ..NAADAM BOLNO GEED HURDAN MORIO UNAAD YSASN IH DOGDOLJ BSAN BOL.. YILJ BNA UM MAAN...