2.9 тэрбумын өртөгтэй Монгол наадам ямар болох вэ
Дэлгэр зуны адаг сардаа дэнж хотойтол наадах “Монгол наадам” эхлэхэд хоёр хоног үлджээ.

Үндэсний сурын харваагаар наадмынх салхи хагалдаг буюу долдугаар сарын 7-ны өдрөөс гэж тооцох юм бол Дэлхийд ганцхан монгол наадам үндсэндээ долоон өдөр үргэлжилдэг. Дэнж хотойхоос ч аргагүй нүсэр, үндэсний хэмжээний сүр ихтэй сүрлэг баяр. Зардал ч өндөр гардаг.

Энэ жил л гэхэд гурван өдөр цэнгэн баярлахын тулд гурван тэрбумыг зарцуулах нь. Энэ мөнгө улсын төсвөөс гарна.
Угтаа татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа гэсэн үг юм. Ийм атал наадмын төсөв зардал их өндөр байна гэж нэг их шүүмжилдэггүй.

Дэлхийд ганцхан, жилдээ ганц болдог наадам юм чинь хэдэн тэрбумаар наадахад яадаг юм гэж боддог байж мэднэ. Эсвэл наадмын төсөв хувь хүний халааснаас гардаггүй болохоор нэг их тоодоггүй юм болов уу. Гэхдээ наадамд зориулсан 2,9 тэрбум төгрөгийг юунд зарцуулж, ямар үр бүтээлтэй ажил болгон өнгөрүүлэхэд иргэд хяналт тавьж, хардах эрхтэй.

Төв цэнгэлдэх хийгээд Хүй долоон худагийг зорьж очоод эмх замбараагүй байдал, тоос шороо хоёрт дарагдаж бухимддаг ч бөх, морь, сураа үзэхдээ огшиж омогшин, хуушуур, айраг хоёртоо сэтгэл нь цадчихдаг гандан буурашгүй наадамчдын хувьд мөнгөндөө таарсан үйлчилгээг наадмын комиссоос ч нэхэх ёстой.

Тухайлбал, үндэсний их баяр наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргана гэсэн.
Наадмын нээлт, хаалт ямар байх вэ

Үзэгчдийн ганц хүсэн хүлээдэг зүйл бол наадмын нээлтийн уран сайхны тоглолт болон хаалтын үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэхэд үзүүштэй гоё сайхан тоглолт үзэхээр зорьдог. Жуулчид ч их сонирхдог. Жил жилийн наадмын нээлтийн тоглолтыг иргэд шүүмжилж, зарим нь магтаж сайшааж ирсэн.

Тэгвэл өнөө жил Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй уран бүтээлч өдрийн халуунд үдшийн сэрүүнийг үл ажран бэлтгэл сургуулилалт хийж байна.

Зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин баяр наадмын гол утга учир бол нээлтийн арга хэмжээ. Тиймээс түүх, соёл, урлагийн салбарын алдартнуудтай, ахмад уран бүтээлчидтэй уулзаж, тоглолтын найруулга, хөтөлбөртөө зөвлөгөө мэдээлэл авч ажиллахыг найруулагчид зөвлөсний дагуу ийнхүү шахуу, шаргуу ажиллаж байгаа гэх.

Г.Цоггэрэл:Соёлын биет болон биет бус өв арт, урлаг, бүтээл тал руу анхаарна
 
“Наадмын нээлт, хаалтын ёслолын өнгө будгийн зорилго нь бид дэлхийн хөгжилтэй хөлтэй нийлэхийг зорьж байна. Олимп, хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулдаг жишиг рүү дөхөж, шинэ технологи нэвтрүүлэх юм. Наадмын талбай өнөөдөр нэлээд хүнд. Олон жил бид наадам хийсэн. Тэрийг эвдэж яаж шинэ, өөр өнгөөр харуулах вэ гэдэг талаас, үндэсний бахархал, соёлын биет болон биет бус өв арт, урлаг, бүтээл тал руу наадмын гол концепц явна.

Гаднын жуулчид ирж үзэх тул орчин үе рүү хандуулж хийж байгаа. Наадмын нээлтийн үеэр тайзны засалтыг хийхдээ 2012 оны Лондонгийн олимп, 2018 онд ОХУ хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтээр хэрэглэж байсан технологийн хэрэглэнэ. Энэ бол даавуун хэвлэл 3D технологи байна” гэж ярьсан удаатай. Овоо хэдэн төгрөг төсөвлөсөн наадмын нээлт, хаалт энэ жил ямар болохыг Г.Цогтгэрэлийн найруулгаас харах үлдэв.

Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-07-12 01:32:11
    ingej nvser ix mongoor bayarladag uls oron mongoloos oor uls orond bxgvi shvv. jil bolgon ingej ix mongo zartsuulj naadamlax xereg bna uu
  • гончиг 2019-07-11 04:51:35
    Нээлт ямар ч логикгуи естои муу болов. Учир нь Богд хааны уе гээд шууд халх 80 гэж орж ирэв. Гэтэл гэнэт Сухбаатар 21-он гэсэн мэртлээ ургэлжлээл Халх гол 39-о...
  • dggg 2019-07-10 14:21:39
    Лав л Хятадын дэд даргыг толгой дээрээ залах нь тодорхой болж байх шиг
  • DR. UROLOGIST 2019-07-09 19:24:16
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
  • irgen 2019-07-09 08:05:05
    SUHBAT AVARGA L BARILDCHIHVAL NAADAM TER CHIGTEE UTGA UCHIRTAI BOLNODOO
  • Зочин 2019-07-09 07:04:01
    Ямар ч байсан АСЕМ-аас том арга хэмжээ байх шүү. Асем 400 тэрбум, наадам 3 тэрбум, харьцуул даа
  • төсвийн мөнгийг хайрлаж гамнах хүн алга  2019-07-09 03:32:53
    хайран мөнгө :(
  • Яая даа?! 2019-07-09 03:17:29
    Хайран мөнгө!!! Ядуу атлаа цамаан гэдэг л энэ дээ! Баяр наадам хийлгүй л яахав, гэхдээ ингэж үрэлгэн хийж болохгүй шүү дээ!!! Тэнэг дарга нартай улсаа гэж!!
  •  2019-07-09 02:52:28
    хүнд хүрч улсад үлдэх зүйл хийхгүй дээ. Наранбаатар ч эрлэгбаатар бололоо доо.
  • Zochin 2019-07-09 02:30:28
    Та нар болилдоо!!! тусгаар тогтносон Монгол улс байж, жилд ганц удаа болдог баяртаа 2.9 тэрбум төгрөг зарцуулалгүй яахав дээ.Тусгаар тогтносон бүрэн эрхт улс шү...
  • MONGOL 2019-07-09 02:24:18
    yduu gurnii ih hiirheltei humuus shuu Ter mongooroo UBd davhar zam tavij,surye,tembuugee emchilmeer ym
  • Mod tawiwal uldeztei shuu 2019-07-09 01:52:57
    Ene ih mongooroo UB hotiig nogoon bolgoh zamiin hoer talaar mod tariwal uldeh yumtai l baihsan daa Hotiin towiin zoohon heden modiig es toozwol ch ichmeer damsh...