Шүүгчийн зөвлөлийн гишүүд сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаал эрхлээгүй байна
УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд өнөөдөр (2019.07.09) хуралдаж байна.
 Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 05-ны өдөр хуралдан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан улс төрийн намууд болон мэргэжлийн зарим холбооноос ирүүлсэн саналыг танилцуулсан юм. Мөн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдээс төслийн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой гаргасан саналын талаар хэлэлцэв. Тухайлбал, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн есөн гишүүнийг бүрдүүлэх асуудлыг тодруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд гаргасан. Үүнтэй холбоотой саналуудыг Улсын Их Хурлын зарим гишүүн гаргасан бөгөөд эдгээрийг нэгтгэн томъёолох талаар дэд ажлын хэсгийн гишүүд хэлэлцэж, тус бүрийн санал, үндэслэл, тайлбараа хэлж байв. Ингээд төслийн 1 дүгээр 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 46.7 дахь хэсгийг  “…Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн гишүүдийн гурвыг мэргэжлийн холбоо, гурвыг шүүгчид сонгож, гурвыг Улсын Их Хурал хуульд заасан журмаар томилно. Тэдгээр нь сүүлийн таван жилийн хугацаанд намын болон улс төрийн албан тушаал эрхлээгүй байна. Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.” хэмээх нь оновчтой гэж тогтов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас дэд ажлын хэсэгт Монголын хуульчдын холбооноос ирүүлсэн саналыг ирүүлсэн бөгөөд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой гаргасан саналуудыг хурлын үеэр нэг бүрчлэн хэлэлцлээ.
Ийнхүү дэд хэсгийн саналын томьёоллыг боловсруулан үндэслэл, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-07-09 10:01:27
    Авилгал ч Монголын ард түмнээ нохойноос дор үздэг Хятад гадаадынханд баялагаараа зусардаг ч хар тамхины МАФИ д элссэн МАН-АН г 2020 онд Монгол Төрөөс зайлуулцга...
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах