Газар уснаа явагч Ш.Даваадорж дэлхийн тамирчин болжээ
Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоо 3 жилийн хугацаанд өөрийн тамирчнаа олон улсын чанартай тэмцээн уралдаанд бэлтгэн уралдуулсны үр дүнд 2019 онд дэлхийд чансаагаараа тэргүүлсэн амжилт гаргаж монгол хүний тэсвэр тэвчээр, уйгагүй зүтгэл, хөдөлмөрч, бүтээлч чанарыг  олон улсад нотолж чадлаа.
 
Энэхүү бахдам мэдээллээ тус холбооныхон монголоороо омогшдог их баяр наадмын өмнөхөн монгол түмэнтэйгээ хуваалцаж байна.
 
Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын холбоонд 2017 оны 3 сард 20 дах улс болон гишүүнээр элсэн батламжаа авсан энэ холбоо 1 тамирчинтай бөгөөд тамирчин Ш.Даваадорж нь 2014-2019 онуудад  Эстони, Латви, ОХУ, Сингапур, Шинэзеланд зэрэг 20 гаран оронд зохиогдсон өвлийн болон мөстэй усанд сэлэлтийн  Дэлхийн аварга, Дэлхийн цом, олон улсын тэмцээнээс нийт 32 алт, 29 мөнгө 16 хүрэл медалийн эзэн болж Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулжээ.
 
Ш.Даваадорж:Дэлхийн номер нэг тамирчин болсондоо баяртай байна
 
 
Гурван жилийн өмнө дэлхийд 4, өнгөрсөн жил 7, энэ жил буюу 2019 онд дэлхийд энэ төрлөөр номер нэг тамирчин болсондоо баяртай байна. Холбоо хэдийгээр 3 жилийн өмнө байгуулагдсан ч тамирчин болон тэмцээн уралдааны тухай нэг ч мэдээлэл өгч байсан удаагүй. Учир нь энэ төрөлд монголчууд туршлагагүй байсан. Өөрөөр хэлбэл, мэдээллээд байх амжилт яг үнэндээ байсангүй. Амжилт рүү тэмүүлсэн, өрсөлдсөн цаг хугацаа их байлаа. Тасралтгүй тэмүүлсний үр дүнд холбоо чансаагаараа тэргүүлсэн. Одоогийн байдлаар өрсөлдөгчгүй болсон бөгөөд энэ нэр алдар зөвхөн холбооных бус бүх Монголчуудын амжилт” хэмээлээ.
 
 М.Идэр:Өвлийн усанд сэлэлтийн спортыг улсдаа хөгжүүлнэ
 
Монголын өвлийн усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч М.Идэр “Энэ бол их өвөрмөц содон спортын төрөл. Дээрээс нь насны насны ангилалтай учир  хүн бүр хичээллэх бүрэн боломжтой дээр эрүүл мэндэд ач тустай. Өнөөдөр хүн бүр яг монгол эр хүн ховордож байгааг бүгд харж байна. Тэгэхээр өвлийн усанд сэлэлтийн төрлийг Монгол Улсдаа хөгжүүлбэл сэтгэлийн болон биеийн хаттай, өндөр бэлтгэлтэй, зөв иргэд төлөвшинө гэж холбоо хардаг юм. Ер нь спорт гэдэг бол өөрийгөө ялах хамгийн баталгаатай үр дүнтэй техник шүү дээ.

Тэгэхээр энэ спорт Монголд хөгжвөл түүнийг дагаад зөвхөн эерэг үр дүн гарахыг манай тамирчин Ш.Даваадорж маань батлан харуулж байна.

156 жилийн түүхтэй өвлийн усанд сэлэлтийг төрлийг монголдоо хөгжүүлж өвлийн аялал жуучлалыг өргөжүүлэх алсын хараатай энэ холбоо нь  2019-2020 онд болох дэлхийн цомын 4, дэлхийн аваргын 1 тэмцээнд оролцож чансаагаа бататгах,  2022 оны өвлийн Олимпийн төрөлд оролцох бэлтгэх хангах,  2025 онд Антарктид далайд шумбалт хийж тэмцээнд оролцох зорилт тавин ажиллаж байна” гэв.

Спортын ач холбогдол гэдэг агуу. Чухамдаа үүнийг санаж мэдэж хэрэгжүүлэгчдийн тоо  жил ирэх бүр нэмэгдэж байгаа цаг үед  олонхийн анхаарлын төвд байдаг бөх бокс зэрэг спортын төрөл бас нэгэн өвөрмөц төрлөөр нэмэгдэж байгаа нь чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх бас нэгэн том орон зайг үүсгэж байна.

Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах хүсэл л байвал  бүх гарц нээлттэйг өвлийн усанд сэлэлтийнтөрлийн Дэлхийн номер нэг чансаат тамирчин Ш.Даваадорж ийнхүү батлан харуулав.
 


 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2019-07-10 06:43:31
    Saihan medee baina. Bayar hurgie. Mundag zaluu baina.
  • toroo 2019-07-10 02:30:42
    Mundag zaluu bna. Mongoldoo ch sain tanigdaagui bohod tom2 bair tom 2 mashin ogch bsnaas delhiid tanigdsan 1 nomeriin tamirchindaa gavyatiig ni ogood nogoo tom
  • DR. UROLOGIST 2019-07-09 19:27:40
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
  • zochin 2019-07-09 11:47:50
    uul ny bidmash chadvartai daanch avilga avdag darga umxii utaand xordood baunaa gaixamshig
  • ганаа 2019-07-09 09:13:28
    Сайхан амжилт. Монгол хүнд, манай улсад тохирсон спорт бус уу. Эр зоригийн гайхамшиг. Баяр хүргэе.