Сарын насгүй шатахууны үнийн бууралт
 Өнөөгийн байдлаар Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангаж байна. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн таван жилд их савлагаатай байгааг мэргэжлийнхэн дуулгадаг. Энэ савлагааны уршиг Монголчуудыг мэдээж тойрохгүй. Сар тутамд шатахууны үнэ нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд наадмын дараа шатахууны үнэ өснө хэмээх мэдэгдэлтэй зэрэгцэн 50 төгрөгөөр үнэ буурсан талаар салбар агентлагаас мэдэгдлээ. Уг нь АМГТГ-аас наадмаас өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна хэмээн мэдэгдэж байсан. Тодруулбал, АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард орж ирэх нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Тиймээс наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг” хэмээсэн юм.

Гэвч тэд энэ амлалтандаа хүрсэнгүй. АМГТГ-аас өчигдөр мэдээлэл хийж, А92, А95 шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурч байгаагаа мэдэгдлээ.
Харин наадмын дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байгаа учир дахин үнэ нэмэгдэх гэнэ.

Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Сүүлийн үед газрын тосны үнэ эргэн нэмэгдэх байдал ажиглагдаж байгаа аж. Сингапурын бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт газрын тос баррель нь 13 орчим хувиар өсөж 64 ам.долларт хүрчээ. Энэ өсөлт наймдугаар сараас манай улсад тодорхой хэмжээнд ажиглагдана” гэлээ.

 Нэг үгээр 50 төгрөгийн үнийн бууралт амталгаа төдий зүйл гэсэн үг. Хэдхэн хоногийн дараа буюу монголчууд амарч зугаалж байх зуур шатахуун импортлогч нар үнээ нэмэхээр зэхсэн нь энэ л дээ. Харин үүнээс өмнө 50 төгрөгөөр үнэ буулгасан болж, тохуурхав.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. UROLOGIST 2019-07-10 22:19:37
    Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
  • Po 2019-07-10 06:31:15
    Said n hudlaa shaachijee . Diilehgui gedegee medegdeed buu Sumiyabazaar
  • Бат 2019-07-10 01:45:31
    Шар хэвлэл гэж ямарч байсан түр бай бүр бай буурчээ буусан наыг нь чи бүү тогтоо чиний хийх чаддаг ажил биш